Оюутан цэрэг нас барсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж байна

Оюутан цэрэг гүйлт хийж байхдаа ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай явдал болжээ. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө. “Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 23-ны 00:40 цагт “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага бүртгэгджээ.

Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” нь 2023 оны зургаадугаар сарын 22-ны 10:30 цагийн үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч 6 км-ийн газар гүйлт хийх үед 1.2 км газрыг туулсны дараа “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгсөн учир салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна.

Энэ үед амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ хийлгэсэн ч тухайн өдрийн 18:00 цагийн үед амь насаа алджээ. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...