Эрдэнэбүрэний УЦС барих нутгийн иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор олгоно

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо.

Тус тогтоолоор байнгын оршин сууж байсан айл өрхийн иргэнд өөр газар шилжин суурьших зориулалтаар олгох нэг удаагийн нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших 28,000 (хорин найман мянган) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...