Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуульд гомдол шийдвэрлэх Зөвлөл байгуулах зэрэг өөрчлөлт оруулна

Засгийн газрын шийдвэрийн талаар зарим сайд өнөөдөр мэдээлэл хийлээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатаар “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс цаашид монгол улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарлаа.

Өнөөдрийг авч үзвэл дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш бүх хэлэлцүүлэг хийж зохион байгуулсан. 120 гаруй байгууллагаас санал авсан. Ирсэн саналаас 60 хувийг нь тусгасан. Хэд хэдэн зүйлээр өөрчлөлт оруулж байна. Тухайлбал,

  • Хөрөнгө оруулагч нарын гаргаж байгаа гомдлыг яаж шийдэх вэ. Хөрөнгө оруулагчийн гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол байна. Иймд Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар болж байгаа.
  • Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсвэл арбитраар явах боломж нээгдэнэ.

Хөрөнгө оруулахад саад тавьдаг зүйлсийг авч байгаа. Жилдээ төрөөс оруулдаг шалгалт хамгийн ихдээ хоёр байна” гэж ярилаа.

Засгийн газрын хуралдаанд Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулжээ. Энэ талаар сайд Ч.Хүрэлбаатар “Нэг багц асуудал бол банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх тухай асуудал. Одоогийн банкууд дээр нэмээд гаднын хөрөнгө оруулалттай томоохон банк оруулж ирвэл Монгол Улс дахь мөнгө төгрөгийн хэмжээ нэмэгдэнэ. Ийнхүү нийлүүлэлт нэмэгдвэл хүү бууж эхэлнэ.

Бид одоо байгаа хэдэн банктайгаа сүүлийн 20-30 жил хамт явж байна. Тэгэхээр банк санхүүгийн либералчлалыг хүчтэй хийж, хөрөнгө оруулалт татах ажлыг Монголбанк идэвх санаачилгатай хийх ёстой.Банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх шаардлагатай” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Улаанбаатар хотноо 197 орны төлөөлөгч чуулах СОР17 хурал эхэллээ

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр...