Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн гэв

Комедиан Б.Идэр-Одын хаягийг тогтоох зорилгоор интерполоор эрэн сурвалжилж буйг Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Сүхболд батлав. Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 коин бий. Бид хамтарч ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Үүнээс хоёр коины асуудалд гэмт хэрэг үйлдсэн үндэслэл бүхий нотлох баримт байна гэж үзэн, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад гаргасан.

Хоёр коинд холбогдох гэмт хэрэг нь анхдагч зах зээлээс мөнгө цуглуулаад хоёрдогч зах зээл рүү буюу токен болгож гаргалгүйгээр иргэдэд тарааж өгсөн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзээд хааж шийдвэрлэсэн. Үлдсэн 22 койны иргэдтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Шалгах шаардлагатай зүйл бий. Тиймээс интерполын хөх булант эрэн сурвалжлах зарласан нь үнэн. Хөх булант гэдэг нь хаа байгаа газрынх нь хаягийг тогтоох зорилготой” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...