Бүтээгч Хан-Уулчууд өдөрлөгөөр 200 гаруй иргэнийг ажлын байранд зуучиллаа

Бүтээгч Хан-Уулчууд 2023” нээлттэй өдөрлөг Мөсөн өргөөний гаднах талбайд ням гарагт болсон. Өдөрлөгт 100 гаруй аж ахуйн, нэгж байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа сурталчлан, үзэсгэлэн худалдаа явуулж, дүүргийн төрийн 50 гаруй байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үйлчиллээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Улсын Бүртгэл, Газрын алба зэрэг 50 хэлтэс, албад иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна төрийн үйлчилгээг нэг дороос үзүүллээ.
Өнөөдрийн өдөрлөгт нийт 7000 гаруй иргэд төр, хувийн хэвшлийн хамтарсан өдөрлөгт хүрэлцэн ирж, өргөнөөр оролцов.
3 хүн, ширээ ба бичвэр нарын зураг байж магад
Бүтээгч Хан-Уулчууд өдөрлөгөөр номын худалдаа, цэцгийн худалдаа, шог зураг, уран бичлэг, хүүхдийн тоглоомын хэсэг, шинэ бүтээгдэхүүний амталгаа сурталчилгаа явагдаж, The open mic Mongolia арга хэмжээ, байгуулагуудын нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа.
Түүнээс гадна ажил хайж байгаа иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж, 200 гаруй иргэд ажлын байранд зуучлагдсан байна.
May be an image of 1 person and crowd
Мөн олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид тус өдөрлөгт хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Тухайлбал, Харанга хамтлагийн ахлагч Х.Лхагвасүрэн, уртын дуучин Б.Батцэцэглэн, Г.Эрдэнчимэг, дуучин Э.Дашням, залуу дуучин Б.Даваадалай, Б.Мөнгөнчимэг зэрэг дуучид ирж өдөрлөгийн үзэгчдэд бэлэг барилаа.
бичвэр нарын зураг байж магад
Дашрамд дуулгахад, Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч ААН-үүдийн ихэнх нь Хан-Уул дүүрэгт байдаг бөгөөд дэлхийд бүтээгдэхүүнээ гаргасан АПУ, Говь зэрэг компаниуд байна. Ийнхүү зорин ирсэн ААН, иргэдийн магнай тэнэгэр нэгэн өдрийг эрч хүчээр дүүрэн БҮТЭЭЛЧЭЭР өнгөрүүллээ.
БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023
   

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...