Энэтхэгт гарсан галт тэрэгний аймшигт ослоор 280 хүн амиа алдаж, 1000 хүн гэмтжээ

Энэтхэгийн зүүн Одиша мужид 280 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн галт тэрэгний аймшигтай осол өнгөрсөн баасан гарагт болсон. Зорчигчийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн, Энэтхэгийн түүхэн дэх хамгийн олон хүний ​​аминд хүрсэн галт тэрэгний уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид ням гарагт аврах албаныхан амьд үлдсэн хүмүүсийг хайж дууссан гэж мэдээлэв. 
 Баасан гарагийн орой ослын үеэр ойролцоох Баханага хотод хөл бөмбөг тоглож байсан 37 настай Дипак Бехерагийн хэлснээр тэд эхлээд газар хөдлөлт гэж боджээ.  Бехера болон бусад нутгийн оршин суугчид ослын газар руу яаран очиж, гар утасныхаа гэрлийг ашиглаж, амьд үлдсэн хүмүүсийг хайж эхэлсэн байна. Бид маш их хашгирах, уйлах чимээг сонссон. Гэсэн ч галт тэрэг осолдохдоо эргэсэн  байсан тул  хэн ч гарч чадаагүй” гэж Бехера ярив. Гамшгаас амьд үлдсэн Аншуман Пурохитын хэлснээр ослын  нөхцөл байдал маш аймшигтай байжээ. Хаа сайгүй цус болж, аврал эрсэн хүмүүсийн дуу чимээ, биегүй толгой,толгой, хөл гар  нь дарагдсан цогцос гээд аймшигтай дүр зураг дунд аврах ажиллагааг  явуулсан байна. 

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэгийн ард иргэд өдгөө маш бухимдалтай байна.  Өдөр бүр 13 сая гаруй зорчигч тээвэрлэдэг төмөр замын системийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийг иргэд эрх баригчдаас шаардаж  байна. Энэтхэгийн Төмөр замын сайд Ашвини Вайшнав ням гарагт “Цахим түгжигч өөрчлөгдсөний улмаас осол гарсан” гэж мэдэгдсэн бөгөөд “энэ алдааны хариуцлагыг хэн үүрэхийг  мөрдөн байцаалтын явцад олж, буруутай хүмүүсийг тогтоосон” гэж хэлэв.
Төмөр замын өндөр албан тушаалтнуудын мэдээлснээр Колкатагаас Ченнай руу явж байсан өндөр хурдны галт тэрэг Коромандель экспресс нь буруу шугам руу шилжиж, Баханага Базарын төмөр замын өртөөнд сул зогссон хүнд даацын төмрийн хүдэр  ачиж явсан ачааны галт тэргийг мөргөж, үүний улмаас хажуу замын бас нэгэн галт тэрэг  мөн  осолд өртсөн байна. 
Осол болсон хотын удирдлагууд нас барсан хүмүүсийн ойр дотны хүмүүст 500,000 рупи (6,067 доллар), хүнд гэмтэл авсан хүмүүст 100,000 рупи (1,213 доллар) олгохоо мэдэгдсэн  ба Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди ослын буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага хүлээлгэнэ гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...

АН:“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль...

Хануйн голын 109.15 у/м гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл,...