Наадмын өмнө хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРД ОЛГОНО

 Улс орны эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгох боломж бүрдлээ. Энэ онд хүүхдийн мөнгөнд 1,283.5 мянган хүүхэд хамрагдах бөгөөд 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, мөн 1-6 сард хамрагдаагүй хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд 167.2 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ

Манай улсын нийт хүн амын 36.2 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн төлөө санд 2021 онд 5.1 тэрбум, 2022 онд 4.3 тэрбум, 2023 онд 1.1 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн.

Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд 2021 онд 25.0 сая, 2022 онд 81.7 сая төгрөгийг шагнал, урамшуулал олгоод байна.

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, хүүхдийн хөгжил, зөв хүмүүжил, төлөвшил олгоход төрөөс онцгой анхаарч бодлого, шийдвэр гаргах” зэрэг олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд хүүхдийн төлөө санд төвлөрсөн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр боллоо.

Уг шийдвэрийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр жилдээ 1 удаа хэлэлцэж, шийдвэрлэх бөгөөд хүүхдийн төлөө санг арвижуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтад зориулна гэж хүсвэл  иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хүүхдийн төлөө санд хандивлах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн уг сангаас хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан томоохон бүтээн байгуулалтад зарцуулна. Мөн иргэн өөрөө хүсвэл иргэдийн өгсөн хандив, тусламж, хандивлагчийн хувийн мэдээллийг тавих боломжтой болгоно. Уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүтцийг шинэчилж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн доор төрийн байгууллагаас бүрдсэн дэд зөвлөл, скаут, сурагчдын холбоо зэрэг хүүхдийн оролцооны байгууллагуудаас бүрдсэн  дэд зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү дэд зөвлөлүүд хуралдаж Үндэсний зөвлөлд бүтээн байгуулалтын саналаа уламжилна.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...