“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль болно

“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу энэ лхагва гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Фестивалийн үеэр сагсан бөмбөгийн 3×3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнесс, ширээний теннис, шатар, даам, дугуй зэрэг спортын уралдаан, тэмцээн, скейтбоард сонирхогчдын “URBAN ZONE” -ын тоглолт болно.

Иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим холбооны үйл ажиллагаа, нийтийн дасгал, хөдөлгөөн, нийтийн спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл авч, үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломжтой. Мөн эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ үнэгүй тодорхойлуулж, эрүүл, зөв зохистой хооллолт, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зөвлөмж, мэдээлэл авах юм.

Үндэсний фестивалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран орон даяар зохион байгуулах гэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...