Канадын ерөнхий сайдын пооз солонгосуудад таалагджээ

Өнгөрсөн долоо хоногт БНСУ болон Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиосон. Ойг тохиолдуулан Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо БНСУ-д хийсэн гурван өдрийн айлчлал хийсэн ба айлчлалынхаа хоёр дахь өдрөө буюу тавдугаар сарын 17-нд Трюдо Үндэсний ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн байна. Энэ үеэр зураг дарахад Канадын Ерөнхий сайдын гаргасан пооз олны анхааралд  нэлээд өртөж хэл ам дагуулаад  байгаа юм. Солонгосын Үндэсний Ассамблейн спикер Ким Трюдогийн өндөртэй тэнцэхийн тулд хөгжилтэй маягаар хөлийн хуруун дээр зогссон бөгөөд  хариуд нь Трюдо Кимийн өндөртэй тааруулахын тулд өвдгөө нугалж, мөн гэрэл зургуудыг авах гэж буй Солонгосын талтай харцаа тэнцүүлэхийн тулд хөлөө хол тавьж зогссон байна.

Солонгост “хөл” гэж нэрлэгддэг энэхүү дохио зангаа нь Солонгосын өндөр эрэгтэй алдартнуудын дунд түгээмэл байдаг. Тэд нүүр будагч, ярилцлага авагч, хамтрагч жүжигчид, шүтэн бишрэгчид гэх мэт намхан хүмүүсийн өндөрт тааруулахын тулд энэ позыг ашигладаг. Камерын тодорхой өнцгөөр тэднийг богинохон харагдуулдаг энэ байрлал нь намхан хүнийг хүндэтгэж буй дохио гэж үздэг.

Трюдогийн поз Солонгос болон гадаадад шуугиан тарьж, эелдэг зан үйл хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайшаасан бол олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг албан ёсны үйл ажиллагаанд тохиромжгүй үйлдэл гэж шүүмжилсэн юм. Зарим канадууд Трюдог гадаадад байхдаа эх орноо эвгүй байдалд оруулсан гэж буруутгаж бол Солонгосын хэвлэлүүд Канадын Ерөнхий сайдыг өндөр бас мэдрэмжтэй гэж дүгнэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...