О.Батнайрамдал: 363 тэрбум төгрөг зээлдэгчдийн 90 хувь нь өндөр албан тушаалтнуудын хүүхэд

Боловсролын зээлийн сангийн баримтуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зээлээс чөлөөлөгдөнө гэсэн хуулийн ойлголт байхгүй. БЗС маш олон залууст боловсролын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ агуулгаараа зөв. Гэтэл гадаадын их, дээд сургуульд суралцагчдад олгосон зээл нь буруу замаар будаа тээсэн. Нийт БЗС-ийн өнөөдрийн долларын ханшаар авч үзвэл 363 тэрбум төгрөгийг 2368 оюутанд улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон гэсэн үг.

Үүний 421 нь бакалаврын түвшин, 1947 нь магистр, докторын түвшинд суралцах оюутнуудад олгожээ. Бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгосон 167 тэрбум төгрөгийн эргэн төлөлт байхгүй. 100 хувь эргэн төлөгдөөгүй. Магистр, докторын түвшинд суралцсан оюутнуудын 41 хувь нь зээлийн эргэн төлөлтөөс хууль бусаар буюу сайдын тушаалаар чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, БЗС-аар гадаадад сурсан хүмүүс зээлээ төлнө гэж огт боддоггүй юм байна. Учир нь УИХ зээлээс чөлөөлөх журмыг батлах ёстой. Гэхдээ тус журмыг батлаагүй. Гэтэл сайд нарын тушаалаар баахан зээл чөлөөлөгдчихсөн байна. 363 тэрбум төгрөг авсан зээлдэгчдийн 90 хувь нь өндөр албан тушаалтан буюу мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхэд байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...