Их Британийн Гуравдугаар хааны титэм ямар үнэтэй вэ? хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 05 сарын 07 15:25 Хааны хаан ширээнд залах ёслолын анхаарал татах нэг хэсэг нь сэлэмнээс титэм хүртэл эртний бөгөөд үнэлж баршгүй эд өлгийн зүйлс байдаг. Үнэт чулуугаар чимэглэсэн хувцас хэрэглэлүүдийн ихэнх нь 1000 гаруй жилийн турш ашигласан эртний түүхтэй. Энэхүү Гэгээн Эдвардын титмийг гэхэд зөвхөн Вестминстерийн сүмд титэм зүүх агшинд ашигладаг бөгөөд титмийг зүүж сүмээс гарахыг зөвшөөрдөггүй байна. Эдвардын титмийг 1661 онд Чарльз II-д зориулж бүтэээн ба анхны титэм нь 11-р зууны хааны гэгээнтэн, Конфесссор Эдвардад байсан гэж үздэг. Гэгээн Эдвардын титмийг 2 кг шахам цул алтаар хийсэн бөгөөд хилэн малгай, туузтай. Титэм бараг 2.2 кг жинтэй, цул алтан хүрээтэй, бадмаараг, индранил, анар, турмалин зэрэг 444 үнэт чулуугаар чимэглэсэн ба ойролцоогоор 57 сая долларын үнэтэй гэнэ. Камилла 1911 оны титэм өргөх ёслолд зориулан урласан, 2200 очир алмаазаар чимэглэсэн V Жоржийн хань болох Хатан хаан Мэригийн титмийг зүүжээ. Энэ нь олон жилийн турш Хатан хаан II Элизабетын хувийн үнэт эдлэлийн цуглуулгын нэг хэсэг байсан юм. Ажлын титэм гэгддэг энэ титмийг төрийн арга хэмжээнд, ялангуяа парламентын нээлтийн үеэр ашигладаг. 1937 онд бүтээсэн энэхүү титмийг алтаар урлаж 2868 алмааз, 269 сувд, 17 индранил, 11 маргад, дөрвөн бадмаарагаар чимэглэжээ. Титэм эрдэнийн чулуунууд нь түүх, соёлын үнэ цэнэтэй дурсгал учраасүнэлж баршгүй. Гэхдээ янз бүрийн шинжээчид албан бусаар үнэлэхийг оролддог бөгөөд 3-5 тэрбум фунт стерлингийн үнэлгээг гаргасан байдаг. өмнөх нийтлэлХаан Чарльзыг эсэргүүцсэн 52 жагсагчийг баривчилжээДараагийн нийтлэлМИНА гоо сайхны эмнэлгийн эмч М.Мишээл: Эмч хүн гоё болно, хөөрхөн болно гэсэн тодорхойгүй үгсээр хуурч хагалгааг хийж огт болохгүй Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна ЖЕТРО салбараа Монгол Улсад нээнэ Холбоотой мэдээбусад мэдээ Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ 2026 оны 10 сарын 02 13:19 Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж... Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна 2026 оны 10 сарын 02 13:16 Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл... Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа 2026 оны 10 сарын 02 13:12 Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10... Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна 2026 оны 10 сарын 01 10:07 Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...