Хунтайж Харри хаан ширээнд залах сүмийн ёслол дууссан даруйд буцжээ

Хунтайж Харри III хаан Чарльзыг хаан ширээнд залах ёслолд ганцаар оролцохоор болсон, эхнэр болон  хүүхдүүд нь АНУ-д үлдэх талаар өмнө нь мэдээлж байсан.  Тэгвэл Харри Вестминстерийн сүмд ахаасаа хоёр эгнээний ард сууж, эцгийнхээ титэм өргөх ёслолд оролцлоо.
Өнгөрсөн жил талийгаач Хатан хаан Элизабетыг оршуулах ёслолд хунтайж Харри сүмийн хоёр дахь эгнээнд буюу хааны шууд ард сууж байв.
Ханхүү ёслолд оролцсон даруйдаа буцсан бөгөөд түүнийг ёслолын дараа Букингемийн ордны тагтан дээр гарч ирэхийг уриагүй гэж ойлгож байна хэмээн BBC мэдээлжээ. 

Энэ нь түүний нэлээдгүй шуугиан тарьсан дурсамжийн ном нийтэд ил  болсноос хойших гэр бүлийнхэнтэйгээ хамт олны өмнө гарсан  анхны тохиолдол юм.
Хунтайж Харри болон гэр бүлийн бусад гишүүдийн харилцаа түүний дурсамж ном хэвлэгдсэнээс хойш хурцадсан. Энэ номонд тэрээр гэр бүлийнхээ үл ойлголцлыг ил тод харуулсан ба Меган хаан ширээнд залах  ёслолд оролцох урилгаас татгалзсан нь гэр бүлийн асуудал шийдэгдээгүй, хурцадмал байдал үргэлжилж буйг харуулж байна гэж BBC дүгнэжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...