“ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” хандивын аянд нэгдээрэй

Элэг нэгт монголчууд  та бүхнийг хоёр хүүхдийн ээж, 28 настай Г.Цэцэнхүүгийн амь насыг аварч, нэгэн  гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэх буяны үйлсэд нэгдэхийг уриалж байна.
ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” хандивын аянд нэгдэж, 20.000 төгрөгөөр сугаалаа авснаар бусдад буян түгээхийн зэрэгцээ хонжворын эзэн болох боломжтой юм байна. Хандивын сугалаа дуусахад хэдхэн хоног үлдсэн бөгөөд сугалаанд маш олон супер шагналууд байгаа ажээ. Хандивын сугалааны орлого бүсгүйн эмчилгээний зардалд хандивлагдах болно. Тохирлыг Ховд аймагт явуулах юм.
Г.Цэцэнхүү иргэд, олон нийт та бүхэнд хандахдаа:
“Гансүх овогтой Цэцэнхүү би Ховд аймаг Алтай суманд Аав Зандаа овогтой Гансүх, Ээж Нанжаа овогтой Дүүдээ нарын отгон охин болон мэндэлсэн. 28 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 4 настай, бага хүү минь 2 настай.
Миний бие 2018 оноос хойш эмчийн хяналтанд явж байгаад 2021 оны 4 сард бөөрний цочмог дутагдал өвчнөөр оношлогдож бөөр орлуулах гемодиализ-ийн эмчилгээнд 7 хоногт 3 удаа орж байгаа.
Цусанд эсрэг биет үүссэн учир эсрэг биетийг устгах, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг яаралтай хийлгэх шаардлага үүссэн.
Иймд бид БНСУ-ын Гёнги аймгийн Гуян хотод байдаг Мёнжи эмнэлэгт өөрийн болон донор болох төрсөн ахын шинжилгээнүүдийг явуулж тус эмнэлгээс эсрэг биетийг устгах, бөөр шилжүүлэн суулгах боломжтой гэсэн хариу ирүүлсэн.
Эсрэг биетийг устгаж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ болон мэс заслын зардалд 500,000,000 (таван зуун сая) төгрөг шаардлагатай байгаа тул 2 бяцхан үрсдээ эхийн хайрыг мэдрүүлэн аз жаргалтай элэг бүтэн, хамтдаа байх хугацааг минь уртасгахад сайхан сэтгэлт монгол ахан дүүс та бүхэн минь тусламжийн гараа сунгаж, хандивын аянд минь нэгдэхийг хичээнгүйлэн хүсэж байна.
Таны өргөсөн хандив гэр бүл, үр хүүхдүүдэд минь элэг бүтэн амьдрал, аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгээрэй.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ болтугай” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүүхдүүд үндэснийхээ бичгийг сурч, өв соёлоороо бахархав

Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд...

Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл...

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд уншигчдын гарт очлоо

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны шилдэг бүтээлүүдийг эмхтгэн гурван боть...

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын...