“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн тайланг сонслоо

УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.04.11/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо. Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ЭТТ ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа.

Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан. Онцгой дэглэм тогтоосон таван сарын хугацаанд борлуулалтыг 4.1 дахин, нүүрс тээврийг 3.9 дахин экспортыг хоёр дахин нэмэгдүүлж нийт 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тн нүүрс борлуулсан байна.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 7 удаагийн арилжаагаар 416.0 мян.тн нүүрсийг $53.9 сая-р борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллароор нэмэгдүүлсэн. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр тн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр худалдсанаар тн тутмыг 178.6-182.1 ам.доллароор борлуулав.

2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-г 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс 7 сая тноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн. 2023 оны төсөвт “Эрдэнэс тавантолгой” ХК 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцсон боловч 3 дугаар байдлаар 7.5 сая тн нүүрс борлуулж оны төгсгөлд 24-30 сая тн нүүрс борлуулахаар зорин ажиллаж байна.

УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...