Т.Бадамжунайг бага зэрэг сэгсрэхэд Х.Баттулгын халааснаас зоос асгарав

Засгийн газраас авлигатай тэмцэх “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад руу дүрвээд 5 жил болсон Т.Бадамжунайг авчрав, баривчлав. Яг энэ үйл явдалтай зэрэгцээд Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурлыг гэрлийн хурдаар явуулж, эхнэртээ 500 мянган төгрөг өгсөн, төрд 130 сая төгрөгийн хохирол учруулсан гээд бараг 4 жилийн ял өгч олон нийтийн уур бухимдал дээр тос нэмж орхилоо. Хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцъя гэсээр байтал нь шүүх хурлыг шуудруулж, өмнө нь өчнөөн хоногоор хорьсон болохоор Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс эхнээсээ яллах зориолго агуулсанд олон хүн бухимдсан. Кёкүшюзан Д.Батбаярын хэргийг Т.Бадамжунай, Д.Мөнх-Эрдэнэ нарын дуулианыг далимдуулан хэрэгсэхгүй болгсоон нь санамсаргүй үйл явдал биш гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Х.Нямбаатар сайд өгүүлэхдээ “Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. “Эрдэнэт” үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг “Женко”-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг. Ёндоонд авсан таван сая ам.долларынхаа 1.5 саяар нь “Майдар” хотын хоёр км автозам тавьсан байгаа юм. Үүнийг “Женко”-гийн цэргүүд өөрсдөө мэдүүлсэн. Энэ хэрэг нь илрэх гээд байгаа учраас Т.Бадамжунайг авчирсанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга үнэн голоосоо эгдүүцэж, айж, балмагдаж байна гээд товчхон тайлбарлачихъя. Ер нь Т.Бадамжунайг зугтаалгасан хүн нь “Женко” Х.Баттулга шүү дээ” гэж ярьжээ.

Сайдын үг, үйл явдлын өрнөл хоёроос хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна. Нэгдүгээрт, Т.Бадамжунайг Монголоос оргуулсан хүн нь тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гэдэг цоо шинэ баримтыг Х.Нямбаатар дэлгэв. Хоёрдугаарт, АН-ын Х.Баттулга, МАН-ын Т.Бадамжунай нар МАНАН бүлэглэлийн том төлөөлөгч, мөн бизнесийн хамтрагчид гэдэг нь тодорхой болов. Гуравдугаарт, шүүгч нар одоо болтол өөрсдийг нь томилсон Х.Баттулгын дохио зангаагаар хөдөлж, авлигатай хийж буй тэмцлийн хүчийг өөр дуулиан шуугиан үүсгэх замаар сулруулах, захиалгаар ял өгөх ажлыг хийсээр байгаа ажээ. Дөрөвдүгээрт, барьж босгоогүй Майдар хотын нэрээр мөнгө угаасан байж болзошгүй сэжүүрүүд эхнээсээ гарч ирж байна.

Д.Мөнх-Эрдэнэд экс Ерөнхийлөгчийн захиалгаар ял өгчихсөн болж таарлаа. АН-ын хэсэг залуус Засгийн газрыг огцруулах бичиг бариад Төрийн ордны гадаа очсон нь сэтгэлийн дуудлагаар биш, эздийнхээ захиалгаар хийсэн алхам байсан бололтой. Х.Нямбаатар сайдын хэлж байгаагаар бол Х.Баттулга бүх хувьчлалыг З.Энхболдтой нийлж хийсэн. “Баянгол”, Мах комбинат, гурилын үйлдвэрүүдийг хувьчилж авсан. Сайншандын аж үйлдвэрийг парк барина гээд олон тэрбумыг луйвардсан. “Маккензи”-гээр төмөр замын ТЭЗҮ хийлгэсэн гэж хуурамч танилцуулга бэлдээд мөнгө идсэн.

Туслах Ч.Ганбат нь АНУ руу зугтаасан. 286 км төмөр замыг тавиулахгүй гэж ацалсан. Энэ хооронд Монгол Улс 80 их наядын боломжоо алдсан. Сайд болонгуутаа “Би барина” гээд 280 сая ам.доллароор овоолсон далан үүсгэсэн. Ядаж урд хилийг угтуулаад тавилгүй зөрүүлсэн. Тэрийг нь зам болгох гээд хуурамч концессоор “Бодь” групп авсан. “Женко”-гийн багын найз “Голомт”-ын Д.Баясгалан. 18 их наядын концессыг шууд эзэмшсэн. Очоод аман дээрээ нийлээгүй. Холбох гэхээр 300 сая ам.доллар хэрэгтэй. Сайдын өгүүлсэн энэ бүх баримт үнэн бол Монголын хөгжлийг гацаасан Х.Баттулга МАНАН бүлэглэлийн жинхэнэ толгойлогч юм биш үү. Хэргийг хэрхэн шалгаж, шүүх хэр шударга шийдэхийг анхааралтай харцгаая.

1 сэтгэгдэл

  1. МАН ынхан энэ мэдүүлэг өгсөн гээд баагий нартаа хэдийг амлаад Баттулгыг шахаж бна вэ??? Бадамжунай гэдэг хөгийн ац хотын захиргаанд ажиллаж байх үеэс тарыг таньж бсан хүмүүс одоо хорвоод цөөхөн үлдсэн ч зангаргатай улс төрч бсан Энэбиш агсаны хэлж бсан захиасыг олж уншаарай даа Бадамжунай бол Монголын төрөөр гараа угаасан адгийн шаар одоо энэ цүнх баригч гэгддэг нөхдийн их багш шүүдээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын...

Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван сая гаруй мод тарьж ургуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая...

Ардчилсан нам шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний...

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...