Эх дэлхийдээ хайртай, веган дизайнер Стелла Маккартнигийн гайхалтай түүх

Веган дизайнер гэдэг тодотголтой Стелла Маккарни бол өөрийн гэсэн онцлогтой, амьтанд хайртай, энэрэнгүй бөгөөд авьяаслаг уран  бүтээлч. Тэрээр бидний сайн мэдэх Битлз хамтлагийн гишүүн Пол Маккарни болон  амьтны эрхийг хамтгаалагч Линда Маккартни нарын охин юм. Тэрээр багаасаа л  аав ээжийн үлгэр дууриаллаар амьтны эрхийг хамгаалах, хүрээлэн буй орчноо хайрлах сэтгэхүйтэй өссөн бөгөөд ажил уран  бүтээлдээ ч  үүнийгээ томруунаар дүрсэлдэг юм.

Аав Пол Маккартнигийн хамт

НОГООН ХООЛТОН БҮСГҮЙ ФЭЙШНД ДУРЛАСАН ТҮҮХ

Стелла өсвөр наснаасаа хувцас загварыг сонирхож эхэлсэн ба 13 настайдаа анхны хүрмээ бүтээж байжээ. Үүнээс гурван жилийн дараа Криастиан Лакройкс брэндэд дадлагажигчаар  ажиллаж өөрийн цуглуулгуудаа гаргаж эхэлсэн байна. Ажиллахынхаа хажуугаар дизайны чиглэлээрээ хоёр ч сургууль дүүргэжээ. Төгсөлтийн үеэр гаргасан цуглуулгыг нь Наоми Кэмпбелл, Кэйт Мосс зэрэг алдартай загвар өмсөгчид болох найзууд нь өмсч, аавынх нь “Stella may day” дуу эгшиглэж байсан гээд л бод.

АМЬТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ ТҮҮНИЙ ЦУСАН ДАХЬ ШИНЖ ЧАНАР

Стелла веган учир загвартаа амьтны үс, арьс, өд зэргийг огтхон ч хэрэглэдэггүй. Амьтны эрхийг хамгаалах дуу хоолойгоо өөрийн бүтээсэн хувцастаа уриа маягтай ч оруулж энэ талаар дуу хоолой нь болсоор ирсэн дизайнер юм.  “Адидас” брэндэд  ажиллаж байхдаа бүтээсэн хүрмийн ханцуйн дээрээ “Спортлог ногоон хоолтнуудад илүү зохино” гэж бичиж байх жишээний. Guardian” сайт 2015 онд түүнийг амьтны эрхийг тууштай хамгаалагч дуу хоолой гэж өргөмжилж байв. Тэрээр багаасаа л амьтанд  хайртай охин байсан бөгөөд тэр дундаа моринд их хайртай. Энэ хаврын түүний цуглуулга дахь цамц даашинзад өөрийнх нь  болон ээжийнх нь  хайртай мориных дүрс багтсан байх жишээний. 2023 оны хаврын цуглуулгынхаа талаар тэрээр энэ бүхнийг бүтээхэд нэг ч амьтны амь тасраагүй гэдэг  нь хамгийн сайхан гэж онцолсон.

Хувцас загвар хэрцгий байдлаас хол  байх ёстой гэж үздэг энэрэнгүй дизайнер маань яг л амьтны үс мэт харагдах хиймэл үслэг эдлэл, илгэн мэт харагдах гутал, веган гаралтай цүнхнүүдийг бүтээдэг. “Stella Maccartny” брэнд өнгөрсөн  жил веган гаралтай силк бүтээсэн бол энэ онд амьтны бус гаралтай ноос бүтээхээр ажиллаж байгаа. Мөн   мөөгний арьсан цүнх бүтээж дуулиан   тарьсан. Мөөгний арьсан цүнх гэдэг мөөгнөөс гаргасан  мицелийн ислэгийг хуванцартай хольж гаргасан  матеоиал аж.  Үүнээс гадна “Stella Maccartny” брэнд дахин боловсруулсан материалаар  үйлдвэрлэсэн пүүзний цуглуулга гаргаж байв. Стелла “Адидас”-д ажиллаж байхдаа далайн эргийн хогийг цуглуулан гутал бүтээж байсан гээд эх дэлхийгээ хайрлах  хайраар  дүүрэн дизайнер бол яах  аргагүй энэ бүсгүй билээ.

2020 онд “Амьтад бидний найз болохооос фэйшн биш” гэсэн санааг олонд хүргэхээр амьтадын дүр бүхий загвар өмсөгчдийг тайзнаа алхуулж байв

СТЕЛЛАГИЙН ВАНТ УЛС

1997 оноос 2001 он хүртэл Стелла “Chloe” брэндийн бүтээлч захирлаар ажилласан  бөгөөд 2001 онд өөрийн нэрийн  брэндээ гаргажээ. Энэ ондоо Парист  анхны цуглуулгаа танилцуулж Парис,  Милан,Лондон, Лос Анжелес, Барселон, Майами зэрэг  51 газар дэлгүүрээ нээсэн байна.

Харин 2003 онд “Stella” нэртэй үнэртэй усны брэндээ , 2008 онд зуун хувь органик найрлагатай “Care” брэндээ гаргасан бол, 2008 онд дотуур хувцасны брэндээ Бэндон груддтэй хамтран гаргажээ. Мөн 2010 онд нярай болон 12 хүртэл  насны хүүхдэд зориулсан “Mccartny kids”-ээ нээсэн байдаг.  2016 онд өөрийн аав болон комедиан Жетро нараас санаа авсан өдөр тутмын болон чөлөөт хувцасны цуглуулгаа танилцуулж байв.

2018 онд тэрээр Kering группийн хувьцааг худалдан авч хувцас загварын ертөнц дэх  өөрийн орон зайг нэлээдгүй томруулсан. Өнгөрсөн хугацаанд Стелла Луй Виттон групптэй байнгын хамтран  ажиллаж ирсэн  ба Меган Марклын хуримын даашинзыг ч урлаж байсан гэхээр түүний хэр хэмжээг энэ бүхэн бүрэн илэрхийлэх биз.

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН ДИЗАЙНЕР

2018 онд дизайнер бүсгүй өөрийн нэрээр халамжийн сан байгуулж хөхний хорт хавдараар өвдөж буй хүмүүст туслаж эхэлсэн.  Учир нь түүний ээж Линда 1998 онд хөхний хорт хавдараар нас барсан билээ.

2018 оноос эхлэн Стелла дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилго бүхий хувцас үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувцас үйлдвэрлэлийн компаниудад дэмжлэг, зөвлөгөө үзүүлэхээр НҮБ-Тай хамтран ажиллаж эхэлсэн юм.

Фэйшн бол байгальд үзүүлэх хор хөнөөлөөрөө газрын  тосны дараа хоёрт ордог салбар. Энэ салбарт ийм тууштай, байгальд болон эх дэхийдээ хайртай, бүтээл  бүхэндээ энэ талаар бусдад мессеж түгээхийг хичээдэг мэргэжилтэн байгаа нь талархаад баршгүй юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...