Эрдэмтэд сонгодог зургуудын нэг шинэ нууцыг тайллаа хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 03 сарын 31 16:27 Эрдэмтдийн шинэ судалгаагаар Леонардо да Винчи, Сандро Боттичелли, Рембрандт зэрэг мастерууд тосон зураг зурахдаа уураг, ялангуяа өндөгний шарыг ашигласан байж магадгүй гэж үзжээ. Уургийн үлдэгдлийн ул мөр сонгодог тосон будгийн зургуудаас илэрдэг ч ихэвчлэн бохирдолтой холбоотой гэж дүгнэж ирсэн. Мягмар гарагт “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаагаар 16, 17, 18-р зууны эхэн үеийн Европын хамгийн чадварлаг зураачид болох хуучин мастеруудын техникийн мэдлэг, тэдний зурахдаа бэлтгэх бэлтгэлийн талаар онцлон тодруулаад уургийн үлдэгдэл нь зураачдын санаатай үйлдэл байж болох юм гэж үзжээ. Энэ тухай бичиж үлдээсэн эх сурвалж маш цөөн бөгөөд өмнө нь энэ сэдвийг гүнзгийрүүлэн судласан шинжлэх ухааны ажлууд хийж байгаагүй ажээ. Германы Карлсруэ технологийн хүрээлэнгийн Механик процессын инженерчлэл, механикийн хүрээлэнгийн судлаач Офели Ранкетын хэлснээр уран зураг зурах явцад маш бага хэмжээний өндөгний шар хэрэглэхэд тосон будгийн шинж чанарт гайхалтай өөрчлөлт гарч байсан, энэ нь зураачдад ямар үр ашигтай байсныг харуулж байна гэв. Өндөгний шарыг пигментийн оронд хэрэглэхэд зургийн өнгөний шилжилт илүү тод, гөлгөр болж, хурдан хатахаас гадна удаан хадгалах нөхцөл болж байсан гэж судлаачид дүгнэж байна. Шинэ судалгаа урлагийн бүтээлийг илүү сайн хадгалахад болон урлагийн түүхийг илүү ойлгоход хувь нэмэр оруулна гэж Офели Ранкет хэлэв. өмнөх нийтлэлШинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэДараагийн нийтлэлНэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалтыг түр хойшлууллаа Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Холбоотой мэдээбусад мэдээ Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2026 оны 09 сарын 21 17:37 Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж... Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа 2026 оны 09 сарын 21 12:13 Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night... “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа 2026 оны 09 сарын 21 10:21 “Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч... Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо 2026 оны 09 сарын 21 09:21 Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...