“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгана

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгажээ.
Тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд туссан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор төслийн нөлөөлөлд өртөж байгаа шилжин суурьших айл, өрхийн эд хөрөнгийн болон иргэн бүрт олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгана. Төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ гэж Засгийн газрын хэвлэлийн  албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...