Home байгаль орчин Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын талбайд төгөлтэй болно

Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын талбайд төгөлтэй болно

0
Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын талбайд төгөлтэй болно

УСУГ-ын дэргэдэх Ногоон зөвлөлөөс зохион байгуулж буй “Хамтын төгөл” ойжуулах  төслийн  нээлт өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын  ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын талбайг нөхөн сэргээх, хамтын төгөл бий болгох зорилготой уг төсөлд УСУГ-ын гарбуй ажилтан албан хаагчид хүн тус бүр 10 мянган төгрөг хандивлаж оролцож байгаа ажээ. Мөн хамтын төгөлд гар бие  оролцох  хүсэлтэй иргэд ч нэгдэж хандив өргөх,  мод тарих боломжтой бөгөөд тус газрын фэйсбүүк хуудаст хандах, 93105010 дугаарт залгах юм байна.

Үйлдвэрийн эх үүсвэрийн талбайд,  байнгын харуул хамгаалалттай газарт иж бүрэн  усалгааны системтэйгээр модоо тарих нь энэ төгөлийн  нэг онцлог. Хамгийн гол нь нийлэлийнхний амин хэрэгцээ болсон ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын  талбайг нөхөн сэргээнэ гэдгээрээ онцгой ач холбогдолтой юм.

Бие гүйцсэн нэг ширхэг навчит мод 4 хүнй бүтэн жил амьсгалах хүчилтөрөгч үйлдвэрлэдэг ба модтой талбай чийг тунадасны 75 хувийг хөрсөнд шингээдэг байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here