Угандад ЛГБТ-ийг эрүүгийн хэрэгтэн гэж үзэж бүх насаар нь шоронд хорихоор төлөвлөж байна

Уганда улсын парламент ижил хүйстэн, трансжендер хүмүүсийг эрүүгийн хэрэг үйлдсэн гэж үзэх хууль баталлаа. Тодруулбал, шинэ хуулиар өөрийгөө ижил хүйстэн, трансжендер гэж тодорхойлсон хүмүүс бүх  насаараа шоронд сууж магадгүй байгаа аж. Мөн зарим тохиолдолд цаазаар  авахуулах  ял ч оноох  хуулийн заалт оруулсан байна. Хуульд Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени гарын үсэг зурвал ЛГБТ төлөөллийн хүмүүс гэмт хэрэгтэнд тооцогдох юм.  Уганда болон Африкийн өөр 30 оронд ижил хүйстний харилцааг хориглодог, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ч хэрэв батлагдвал уг хуулийн төсөл нь Африк дахь ижил хүйстнүүдийн эсрэг хамгийн хатуу хууль тогтоомж болох юм.  Мөн Уганда нь бэлгийн чиг хандлагыг гэмт хэрэг гэж үзсэн дэлхийн цорын ганц улс болох аж.

Хүний эрхийн төлөө тэмцэгч BBC-д хэлэхдээ шинэ хууль нь ЛГБТ хүмүүс рүү үйлдэх халдлагыг нэмнэ. Мөнгө өгөхгүй бол ижил хүйстэн гэж мэдэгдэнэ гэсэн дуудлага хүмүүст их ирж байна гэв. 

Угандагийн олон нийт  ЛБГТ хүмүүст нааштай ханддаггүй, ижил хүйстний харилцааг Африкийн соёлоос ангид,сөрөг харилцаа ба тус улсад ижил хүйтснүүд болон трансжендерүүд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй нүүр ихээхэн тулдаг байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...