Усны салбарынхан “Өөрчлөлтийг хурдасгая” сэдвийн дор хэлэлцүүлэг хийлээ

Өнөөдөр “Дэлхийн усны өдөр”. Энэ өдрийг тохиолдуулан “Өөрчлөлтийг хурдасгая” нэртэй хэлэлцүүлгийг усны салбарынхан хийлээ. 2020 оны байдлаар дэлхийн хүн амын 26 хувь нь аюулгүй ундны усны үйлчилгээгээр, 46 хувь нь аюулгүй ариун цэврийн  үйлчилгээгээр, 29 хувь нь  буюу 2.3 тэрбум хүн гэртээ саван, устай гар угаалтуургүй дутагдаж байгаа гэсэн тоо гарчээ. Хүний бүрийг аюулгүй зохион байгуулсан ундны усаар хангахын  тулд  өөрчлөлт шинэчлэлтийг дундажаар дөрөв дахин ялангуяа хөгжил буурай орнууд 10 дахин, хөдөө орон нутагт тав  дахин хурдтай хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм байна. Ийм ч учраас “Өөрчлөлтийг хурдасгая” нэрийн дор энэ жилийн усны өдрийг тэмдэглэн  өнгөрүүлж байна.

Хэлэлцүүлгийг Барилга,  хот байгуулалтын  яам,  Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, УСУГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг  байгууллагууд хамтран зохион байгуулж эрүүл мэнд, инженер, хүрээлэн  буй орчны салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон  улсын  байгууллагынхан ойлголтоо нэгтгэж, цаашдын хамтын   ажиллагаагаа уялдаатай болгохоор ажил хэрэгчээр ярилцлаа.

Ус ариун цэврийн байгууламжийн хямралыг даван  туулахын тулд хүн бүрийн бага гэлтгүй оролцоо чухал усны салбарынхан онцолж байна. Ойд түймэр  гарахад амандаа ус балган  унтраахаар хичээдэг бяцхан  шувуу бий. Чи ингэлээ гээд энэ их галыг   унтрааж чадахгүй шүү дээ гэж бусад амьтад шоолоход “Би өөрийн хийж чадах бүхнээ хийж байна” гэж хариулдаг.  Яг энэ шувуу шиг л иргэн  бүр усаа хэмнэж хайрлаж, өөрийн чадах  бүхнээ хийх ёстой гэж хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...