Дуучин Шерийн дөчин насны зөрүүтэй найз залуу

Өдгөө 76 настай дуучин Шер өнгөрсөн оны сүүлчээр дөчин насны зөрүүтэй хайртай учирсанаа зарласан. Түүний найз залуу нь 37 настай,  реппер, дуу бичлэгийн студийн захирал Александр Эдвард. Тэд энэ сарын 9-нд Лос Анжелест болсон “Версаче”-ийн шоун дээр хамтдаа хөтлөлцөн ирж бүр халуухнаар үнсэлцэж буй нь гэрэл зургийн хальсанд үлдсэн. Мөн найз залуу нь дуучин бүсгүйд алмазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн гэсэн  шуугиан ч тарсан билээ.

Шер Эдвард нар өнгөрсөн оны есдүгээр сард Парисын загварын долоо хоногийн үеэр  танилцжээ. Арваннэгдүгээр сараас тэднийг нийлсэн тухай мэдээлэл гарч эхэлсэн. Ямартай ч дуучин бүсгүй 12 дугаар сард 96 настай ээжийгээ алдах үед Эдвард сэтгэл санаагаар хамгийн  их дэмжжээ.

Дуучин Шер дөчин насны зөрүүг тоохгүй байгаа бөгөөд “Хайр дурлал тоо мэдэхгүй” гэж твиттертээ жиргэсэн юм. Тэд Шерийн хоёр ч цомог дээр хамтран ажиллаж байгаа ажээ.

Эдвард өмнө нь реппер, загвар өмсөгч Амбер Рөүзтэй гурван жил амьдарсан бөгөөд тэд дундаасаа нэг хүүтэй. Тэд 2021 онд салсан ба Амбер тэр үеп Эдвардыг 12 хүүхэнтэй орооцолдож өөрийг нь  хуурсан гэж мэдэгдэж байсан юм. Дараа нь энэ мэдээллийг Эдвард ч үнэн гэж баталж, би түүнд, хүүдээ хайртай ч эмэгтэйчүүдэд дуртай. Магадгүй надад моногами  гэр бүл тохирохгүй байх. Би хичээгээд түүнд үнэнч амьдарч болох л байх. Гэхдээ би үүнийг хүсэхгүй байна гэж ам алдсан удаатай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...