АНУ, Англи, Австралийн түншлэлд Бээжин таагүй хандав

АНУ, Их Британи, Австрали гэсэн гурван  орны удирдагчид Орон нутгийн цагаар 3-р сарын 13-нд уулзаж, Австрали улсыг цөмийн шумбагч онгоцоор тоноглох төлөвлөгөөгөө зарлалаа. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Австралийн ерөнхий сайд Энтони Албанезе, Английн  ерөнхий сайд Риши Сунак нар Сан Диего хотод уулзав.

Гурван талт хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, 2030 оны эх гэхэд “Виржиниа” ангиллын цөмийн гурван довтолгооны шумбагч онгоцыг АНУ-аас Австрали худалдан авах ажээ. Мөн нэмж хоёр довтолгооны онгоц худалдаж авч магадгүй бөгөөд гурван улс АНУ, Их Британийн технологид суурилсан шинэ төрлийн цөмийн шумбагч хамтран бүтээхээр төлөвлөжээ. Энэ түншлэл нь бид ардчиллаар  дамжуулан зөвхөн бидний төдийгүй дэлхий дахины аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангаж чадахыг дахин харуулж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ үеэр онцолжээ. 

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе бараг 150 тэрбум долларын өртөгтэй (200 тэрбум австрали доллар) энэ гэрээ нь ажлын байр бий болгож, инноваци, судалгааг идэвхжүүлнэ гэв. Харин Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак дэлхий даяар өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийг даван туулахын тулд Англи улс цэргийн зардлаа ДНБ-ийхээ 2.5% хүртэл нэмэгдүүлнэ гэдгээ энэ үеэр дурдлаа. 

“Сүүлийн 18 сарын хугацаанд дэлхийд сорилтууд улам нэмэгдэж байна. Орос Украинд хууль бусаар халдаж, Хятадын хэт дангаар төвтэй хүчирхэгжилт, Иран, Хойд Солонгосын тогтворгүй байдал гээд энэ бүхэн аюул, эмх замбараагүй байдал, хуваагдал бүхий дэлхий ертөнцийг бий болгож байна. Энэхүү нөхцөл  байдалд бид өөрсдийн улс орнуудын бодлогыг бэхжүүлэх нь чухал” гэж Риши Сунак  хэлэв.”

Бээжин энэ хамтын ажиллагааг шүүмжилж, АНУ-ыг “өрсөлдөөн, сөргөлдөөнийг өдөөж байна” гэж буруутгаад байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...