Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд иргэдээс санал авах уулзалт зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, иргэд олон нийтээс санал авах уулзалтыг Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад 2023 оны 03 сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулжээ. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцож, иргэд, даатгуулагчид, ажил олгогчдын төлөөллийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт хамааралтай нийгмийн хамгийн чухал суурь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, саналыг нь авч хуульд тусгах тул уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчдыг идэвхтэй оролцохыг хүсэж, уулзалтыг нээлээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаарх танилцуулгыг Ажлын дэд хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга А.Хишигбаяр хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулсан болно.

Уулзалтын үеэр иргэдээс хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжихтэй холбоотойгоор төслийн 9.1 дэх заалтад туссан Тэтгэврийг өвлөх эрхийн тухай, хүнд нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарах талаар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх эсэх талаар, нийгмийн даатгалын шимтгэл тооцон авах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаар, тэтгэврийн итгэлцүүрийг жил бүр шинэчлэх талаар болон инфляцын түвшингээр тэтгэвэр нэмэгдүүлэх талаар асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...

Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн...

Зайсангийн гүүрийн дам нурууг угсарч эхэллээ

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон...