Уучлаарай ээжийн үрс ээ, зээлийн байр, хөл дүүжлэх унаа авч “Хүүхдийн мөнгө”-авах эрхгүй болгосондоо та хоёроосоо уучлал гуймаар санагдлаа. Өнөөг хүртэл аав, ижий нь болгох гэж зүтгэж ирж хойд хормойгоо хайчлан урд хормойгоо нөхөөд, нэг хүний сарын 1500.000 төгрөгийн цалингийнхаа 30-40 хувийг татвар, шимтгэл гэж улсдаа тушаагаад, байрны зээлэндээ бараг үлдсэн бүгдийг нь өгчихөөд үлдсэн хэдээрээ хоол ундаа болгож улстөрчдийн хэлдгээр УЛНЫ гэх тодотголоор явсаар ирлээ.
Хэдий дутуу гуцуу байсан ч “Хүүхдийн мөнгө”-ндөө хүрэлгүй, хүүхдүүдийнхээ боловсрол, ирээдүйд бага ч болов хэрэг болно хэмээн хадгалж байсан нь ээж, аавынх нь буруу байжээ. Ордонд суудаг “Ухаантай” ах, эгч нар нь хүүхдийн мөнгөө хуримтлуулдаг, байртай, машинтай хүмүүсийн үрсийг “Хүүхдийн мөнгө” авах эрхгүй гэж үзжээ.
Зээл яах вэ төлж л таарна, идэж, уух өмсөх зүүхээ танаад ч болов хүүхдүүдээ дулаан тохьтой орчинд өсгөе гээд орон сууцанд ордог нь илүү зан байж. Нийтийн тээвэр хөгжөөгүй хотод хүүхдүүдээ дааруулж зутраахгүй гээд хөл дүүжлэх унаатай болох ч ёсгүй л байсан бололтой. Гаднын аргачлалыг хуулахдаа Монголынхоо хөрсөн дээр буулгаж, хөрөнгийг нь тооцохдоо зээлийг нь ч давхар тооцож тухайн айлын бодит санхүү рүү өнгийж харах чадваргүй, ХАРАЛГАН ТӨРтэй улсад төрүүлж өсгөсөнд уучлаарай үрс минь. Хүүхдийн мөнгө бол халамж биш гэдэг атлаа хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хүний алаг үрсийг ялгаж олгодог дарга нарын өмнөөс уучлал гуйя, ээж нь.
Нийт хүүхдийн 91 хувьд нь “Хүүхдийн мөнгө” олгоно оо гэж Төрийн ордонд суудаг ах нар нь амалсан. Гэхдээ 91 хувьд олгож чадсан эсэхэд ээж нь эргэлзэж сууна. ХУДАЛЧ ТӨРтэй улсад төрүүлж, өсгөсөнд уучлаарай үрс минь. АТГ-ынхан бэлнээр 250 мянган доллар илрүүлэхэд “Хүн гайхах их мөнгө биш ээ” гээд хээвнэг зогсож байдаг Үндэсний статистикийн дарга Хүүхдийн мөнгийг хасаж, танах журмыг боловсруулсан юм шүү. Үүнийг бимтгий мартаарай. Тэр ахынх нь амьдрал бусдаас тасарсан байж болох ч монголчуудын жирийн өрх, гэр бүлүүдийн хувьд татварын энэ их дарамт дор өнөө маргаашаа дөнгөн данган болгож л яваа нь үнээн.
Дундаж давхрагаа дэмжинэ гэх гоё үгийг ТӨР хэлдэг мөртлөө яг бодит амьдрал дээрээ дэмжлэгийг нь мэдэрч байсангүй. “ДУНД”-ын гэх тэр хэсгийг татвар, шимтгэлээ төлж, бор зүрхээрээ амьдралаа арай ядан болгож яваа УЛНЫ бид нар л чирч явна. Татвар нэмэхгүй гэж амалж явсан дарга нарын үг замхарч, өөрсдийгөө болгож ядаж яваа хувийн хэвшлийнхэн, төрийн албаныхан, жижиг дунд бизнес эрхлэгчид улам л улдаж ядарсаар.
Дундаж давхрагаа тасдаж мэрдэг энэ улсад хорооныхон хашаагаа цэвэрлэхгүй байна гэж шаардаж хэвтдэг сэтгэхүйтэй том масс, эсрэг талд нь тэнгэрийн амьдралтай тасарсан баячууд л торойж үлдэх нь. Бодлогогүй, сэтгэлгүй ТӨРтэй улсад төрүүлж, өсгөж байгаад уучлаарай үрс минь.
Хүүхдийн мөнгө бол халамж биш УИХ-ын дарга нь хэлнэ лээ. Халамж биш юм бол аав, ээж нь хөдөлмөрлөж, хичээж, зүтгэж, болгох гэж тэмүүлж байгаа нь “Хүүхдийн мөнгө”-нөөс хасагдах шалтгаан болох ёсгүй!!!
Бүх хүүхдүүдэд 100% өгөх хэрэгтэй!!!
Хүүхдээ ганцаараа өсгөөд ам бүл 2уул амьдардаг. Арай гэж амьдрах гэж ядаж байхад хүүхдийг минь ялгаварлаад хүүхдийн мөнгө хасчихаар хэнд ч гомдож байгаагүйгээрээ гомддог л юм байна. Хүүхдэдээ ч хэлж чадахгүй өр өмрөөд байна. Бид баян хүмүүс биш арай ядан байрны зээлээ төлж амьдарч байгаа. Энэ дорой, чадваргүй төр засаг арай чдээ. Тооцооллоо ч зөв хийчихэж чадахгүй. Мөрөөрөө НД, татвараа төлөөд амьдарч бгаа хүмүүсээ улам дэвсэлж байна. МАН-хан зайлаарай. Ийм арчаагүй, дорой төр байх гэж.
Адилхан өрх толгойлсон ээж бн
Ээж нь ажил хийж өрх толгойлсон эх хүн. Хүүхэд хагас өнчин. Авсан мөнгөө байрны зээлдээ өгөөд амьдралаа авч яваа эмэгтэй. Хүүхэд уг нь зорилтот бүлэгт ормоор байдаг. Хэн ч анзаардаггүй. Ийм дүр төрх их байгаа шүү. Ажил хийж амьдралаа ганцаараа залгуулдаг хүмүүсээ төр нь анхаардаггүй шийдвэр гаргасан даа.
Зээлээс зээлийн хооронд амьдарч явааагаа улны айл болчихвий гэж бодсон чинь 9хувь багтах баян болчихсон байх юм ямар нийгэмд яаж амьдарч байгаагаа юм болдоо групп ийн хүнтэй сар болгон1000000 төгрөгийн тарай хийлгэдэг тогтсон орлого байхгүй хэцүү бна
Бүх хүүхдэд олго
Хүүхдийг бүү ялга!!!!!!!!!!!!
Ипотекийн зээлтэй 2лаа өдөржин үр хүүхдийнхээ төлөө,зээлнийхээ төлөө хөлсөө дуслуулан амьдарч байхад бүх хүүхдэд өгөх ёстой мөнгийг нь өгчих хэрэгтэй байна
Hvvhed bvr tegsh erhtei hvvhdvvdiig bitgii alagchlaach
Bi zurgaan neriin delgvvr ajilluuldag gurwan hvvhedtei ene noat gedeg zviliig irgend ogsonoor tatwar ondor toldog ih orlogotoi geed hasagdsan bair ch vgvi bi 9%bayand orchihood suuj bna.Olson orlogiin ochvvhen huwi in ashig baidgiig meddeggvi l yum bhdaa Ner deer 976 mal toologdoj garch ireed hasuulay geheer ajilaa meddeg hvn alga iishee och tiishee och geed heden biylvvgee yawuulaad bh yum jaahan negendee setgeltei handmaar yumdaa
Ymr l oligtoi bgaadaa aaw eejdee daraa bolj hamt amidarj bhwde. Tusdaa garah gj hicheej yawaa zaluuchuudiigaa ygd bodoj boloogui yumbe. Ymr geechiin tootsoolol gheereee uuriin gsn oron gergui humuusiig 9%iin bayand tootsood bnaa. Uneheer Gomdoj bna
Ylgavarlahgui og. Esvel bugdend n bitgii og
manaih shig hvvhdvvdee ylgadag uls alga icheesei ene turd suuj bga uhaantanguud
Манай улс шиг хүүхэд ялгаварлан гадуурхдаг орон бхгүй бх. Төр барилцаж буй хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлийн чадваргүйг харуулсан шийдвэр блаа. Харамсалтай
Бүх хүүхдэд өг. Эсвэл бүгдэд нь өгөхөө боль
Хүүхдүүдээ ялгаварлуулах хамгийн муухай байна. Тэгээд ч өртэй хүмүүс нь 9 хувь юмуу. Татвар үнэнчээр төлж байгаа нь 9 хувь юмуу
Buh huuhded uguh heregtei.
бүх хүүхдэд өг үгүй бол бүгдэд өгөхөө боль
Хүүхэд бүхэн тэгш эрхтэй, хүүхдүүдийг ялгаварлахаа бодис зээлийн сангийн мэдээллээ тооцохгүй бохир орлогоор өрхийн орлого тооцож байгаа нь эмгэнэлтэй юмаа. Шударга ёс хүүхдийн эрх эрх чөлөө байхгүй болжээ. Шуналдаа идэгдсэн төрийн түшээдүүдээс ичиж байна. Ирээдүй, ард иргэдээ туйлдуулж байна аймшигтай
Хуримтлуулдаггүй хүүхдүүдийг хүртэл хассан бналээ авсан цалингаа зээл татварт ихэнхийг нь өгдөг. Хүүхдээ ялгаварладаг эмгэнэлтэй төр шүү
Өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн болно. Ипотекийн зээл, цалингийн зээл, тэтгэвэрийн зээл, апп зээл гэх мэт зээлийг чадахаараа аваад урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амьдарч ядаж байхад дээр нь ТАТВАР-ын 10сая сонголттой, ипотекийн зээлтэй байртай үндэслэлээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Хүүхэд бүрт олгоно уу?
Хүүхэд бүрд олго
Бүх хүүхдэдээ өгч чадахгүй бол бүр боль за. Төр засаг нь үр хүүхдүүдийг ялгаж бгаа юм чинь бус нь яах бол.
Хүүхдийг ялгаварлах хэрэггүй. Өгвөл бүгдэд нт өг.
Хүүхэд бүрт өг. 9 % ийн баян биш мөртлөө хасагдсан!!!
Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олго !!!
Татвар даатгалаа үнэнчээр төлж, түрээсийн байранд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа манайх унах унаа, өөрийн гэсэн байргүй хэрнээ л хасагдчихаад байгаа нь тасархай 9 хувийн амьдрал гэж үзсэнд гомдолтой байна.
Би бас өрх толгойлсон ээж бна. хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Бүх хүүхдэд өгвөл зүгээр байх юм
uuchlaarai hamgiin gol ni arai l aimar shuuhiin shiidert ortei dansaa haalgasan deer ni unaa mashin bair bhgui . orh tolgoison eej hunii huuhdiin mongiig hassan uur hurj bn. Aaw eejiindee bdag gdg hassan bhiin arai inedtei ymaa shalgasan gd bsan yg yug ni shlgaad hasaad hachwaa medeelel undselel orhiin onoo gdgeer yadaj ter huniig sudalj baij huuhdiin mongonoos hasaachee . Getel zaisangiin baychuud huuhdiinhee mongiig awj bhiin . Yaatsan Tortei uls be .
0-8 насны 4 хүүхэдтэй, 8 жил ажиллаагүй, гэртээ хүүхдүүдээ хардаг, цалинтай ээжийн 50к авдаг. Хүүхдүүдийн мөнгө авахгүй болсон цагаас нөхөөд олгох байх гээд л итгээд байгаашдээ, хүүхдүүддээ тайлбарлах гэхээр ам эвлэхгүй л байгаа ялгаагүй л хүүхдүүд тул ижилхэн аваад эхэлмээр л байна, ээжүүд бид амьдралдаа санаа зовоод эхэлж байна, хүүхдүүдээ зөв өсгөх хооллох хүмүүжүүлэх хичээл цэцэрлэгт хүргэх зардлуудад нэмэртэй байдаг байсан, үгүйлэгдэж байгаа билээ. баярлалаа