“Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 10 дахь уралдаан зарлагдлаа

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг өөрийгөө хөгжүүлэхэд дэмжих, сэтгэн бодох, бичих ур чадварыг нь нээх зорилгоор “Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр эсээ бичлэгийн уралдаан зарладаг. Энэ жил тус сангаас 10 дахь удаагийн уралдаанаа Монголын үндэсний сэтгүүл зүйн 110 жилийн ойн өдрөөр уламжлал ёсоор зарлалаа. Энэхүү урадаанд түрүүлсэн оюутанд сургалтын бүтэн жилийн төлбөрийг тэтгэлэг болгон олгодог юм.

Уралдаанд их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох боломжтой бөгөөд эхний шатанд “Нүүх үү, үлдэх үү?” сэдвээр эсээ бичиж өрсөлдөх бол хоёрдугаар шатанд телевизийн сурвалжилга бэлтгэх юм байна. “Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит уралдааны ялагчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр тодорно. Уралдааны удирдамжийг хавсаргав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...