Home Дэлхий Брюс Уиллисийн эхнэрийн гуйлт

Брюс Уиллисийн эхнэрийн гуйлт

0
Брюс Уиллисийн эхнэрийн гуйлт
Брюс Уиллисийн эхнэр Эмма Хэминг Уиллис нөхрийг нь тайван байлгахыг папарацичидаас гуйлаа. Гэрэл зурагчид гудамж, олон нийтийн газар түүнийг огт тайван байлгадаггүй, энэ та нарын ажил гэдгийг ойлгож байгаа ч манай гэр бүлд болон  нөхөрт минь орон зай үлдээнэ үү хэмээн папарацичдад хандан инстаграмдаа видео оруулжээ. Түүн рүү  “Die Hard”-аа  гэх мэтээр орилж,  чи зүгээр үү, яаж байна гэх мэтээр сонирхож асуухаа болино уу гэж тэрээр аминчлан гуйжээ. Мөн сэтгэцийн өөрчлөлттэй гэр бүлийн гишүүнтэй хүмүүс олон нийтийн харилцаанд хайртай хүнээ хэрхэн оролцуулдаг талаар туршлагаа хуваалцахыг Эмма Хэминг хүсчээ. 

Нэрт жүжигчин маань 2022 оны хавар FTD буюу сэтгэцийн олдмол  эмгэгтэй болсоноо мэдэгдсэн билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here