85 настай Ц.Раднаа дээд амжилтаа шинэчлэн түрүүлжээ

Эдүгээ  85 настай Ц.Раднаа Австралид дээд амжилтаа шинэчилж, дахин түрүүлжээ. Тэрбээр 400 метрийн зайд дэлхийн аварга болж, амжилтаа нэг секунд, 46 долиор ахиулсан байна.

Ц.Раднаа Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр 60 метрийн саадтай уралдаан болон гурвын харайлтын төрөлд тус тус алтан медаль хүртэж, энэ ДАШТ-ээс 3 алтан медаль хүртсэн түүхтэй.

Австрали улсад хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт гэсэн 3 төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Малайз улсад болсон Ази тивийн мастеруудын АШТ-ээс 400 м, 200 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт, гурвын харайлт/ 4 алтан медаль хүртсэн бахдам амжилтын эзэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...