Нүүрсний хулгайчдыг “шок”-нд оруулсан хил үнийн цахим арилжаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олборлосон нүүрсээ 2023 онд анх удаа биржээр, хил нөхцөлөөр арилжаалж эхэлсэн. Одоогийн байдлаар 3 удаагийн цахим арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг амжилттай худалдаалжээ. Тус компани энэ онд 20 сая.тн оборлож 23 сая.тн экспортод гаргах төлөвлөгөөтэй. Цахимаар борлуулсан нүүрсээ БНХАУ-ын Ганцмод боомтод тээвэрлэн хүргэжээ. Уул уурхайн, тэр дундаа нүүрсний салбарт цахим арилжааны шинэ хуудас ийн эргэж байна. Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-аар цахим арилжаа цаашид жигдрээд явна.

Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр тонн нүүрсийг 100-110 орчим ам.доллараар худалдаалдаг байсан бол биржээр тонн нүүрсийг 178.6-179.1 ам.доллараар арилжжээ. 023 онд 36.5 сая тонн нүүрс экспортолхоор төлөвлөсөн. Амнаас авсан нүүрс тэр цаг мөчөөс эхлээд худалдан авсан талын мэдэлд очдог байв. Хил үнээр цахимаар арилждаг болсноор ашиг нэмэгдэхээс гадна тээвэрлэлтийн өртөг Монголд үлдэж байгаа юм. Давхар ашиг гарч байна гэсэн үг. Энэ салбар олон улсын жишигт очихоос гадна ил тод, нээлттэй байдлыг ийн тогтоолоо. Дараагийн цахим арилжаа ирэх 7 хоногт товлогдсон.

Ил тод байдал яагаад чухал гэвэл өнөөх алдарт нүүрсний хулгайн тогтолцоо бүхэлдээ задран унана. Уурхайн ам үнээр хямд борлуулдаг байсныг, тээврийг худалдан авагч тал эзэгнэдэг байдлыг, хэдий хэмжээний нүүрс хил давж байгааг бүрэн хянаж чаддаггүй тогтолцоог цахим арилжаа ийн халлаа. “Эрлдэнэс Тавантолгой” ХК Нүүрсний хулгайг цахим арилжаагаар хааж, алдаж байсан ашгийг хил үнээр эргүүлэн олж авч, экспортын орлогыг бодитоор өсгөх зорилтоо ийн бодит ажил хэрэг болгож эхэллээ. Экспортын орлого нэмэгдэж, улсын эдийн засаг сэргэх нь бүгдэд сайн мэдээ. Харин нүүрсний хулгайгаар хагартлаа баяжсан цөөн хүнд бол “шок” болох нь гарцаагүй.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...

Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн...

Зайсангийн гүүрийн дам нурууг угсарч эхэллээ

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон...