Бие, биеэсээ хол амьдардаг хосууд нэгнээ дэргэдээ байгаа мэт үнсэх боломжийг Хятадын нэгэн компани бий болгожээ. Тодруулбал, Чанжоугийн Мехатроник технологийн дээд сургуулиас гар утсанд суурилуулан жинхэнэ үнсэлтээ алс хол байгаа хайртдаа мэдрүүлэх төхөөрөмжийг бүтээсэн байна. Энэхүү төхөөрөмжийг хосууд гар утасны цэнэглэдэг хэсэгтээ залган, аппликэйшн суулгах ба хостойгоо видео дуудлага хийх үеэрээ төхөөрөмжөө үнсэх юм байна. Төхөөрөмж нь даралт мэдрэгчтэй ба хэрэглэгчийн уруулын даралт, хөдөлгөөн, температурыг хуулбарлах замаар жинхэнэ үнсэлтийг дуурайж нөгөө хүнд нь дамжуулах ажээ.
Үнсэлтийн хөдөлгөөнөөс гадна хэрэглэгчийн гаргаж буй дууг ч дамжуулах боломжтой гэнэ.


