БНХАУ гэрлээгүй эмэгтэйчүүддээ өндгөн эсээ хөлдөөхийг зөвшөөрлөө

Хятад улс гэрлээгүй бүсгүйчүүдээ өндгөн эсээ хадгалахыг зөвшөөрөх нь ээ. Хятадад гэрлээгүй эмэгтэйчүүдэд үр тогтоох эмчилгээ, IVF, өндгөн эсээ хөлдөөх зэрэг эмчилгээг хориглодог байсан юм. 
Тус улсын хүн ам өнгөрсөн жилийн статистикаар сүүлийн 60 жилд анх удаа буурсан  үзүүлэлттэй гарсан. Иймээс БНХАУ-ын төрийн зөвлөх байгууллагын гишүүн Лу Вэйин Хятадад төрөлт буурч байгаа тул гэрлээгүй эмэгтэйчүүдэд өндгөн эсээ хөлдөөх боломжийг олгоно гээд ганц бие эмэгтэйчүүдийг өндгөн эсээ хөлдөөж хадгалахыг уриалав.
Мөн ирэх 3-р сарын 4-нд эхлэх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх бага хурлын үеэр үргүйдлийн эмчилгээг олон нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд оруулахыг санал болгохоор төлөвлөж байгаа ажээ. 
Хөлдөөсөн өндгөн эсээ тухайн эмэгтэй заавал гэрлэсэн үедээ ашиглахыг зөвшөөрөх юм байна.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...