“Трио” Жеонжугийн олон улсын кино наадамд уригдлаа

“Трио” уран сайхны кино Солонгосын Жеонжугийн олон улсын кино наадам /Jeonju International Film Festival/-д сонгогдон оролцохоор болжээ. Тус наадмын “Дэлхий шилдэг кино” хэсэгт уригдсан “Трио” кино наадмын үеэр гурван удаа гарч, мөн Өмнөд Солонгост дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр болсон байна.

Энэ жил тус олон улсын наадамд дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөж байгаа бөгөөд Хятадын 52, Японы 46, Аргентин, Итали, Энэтхэгийн 39 кино оролцож байна. Түүнчлэн Трио киног Австралийн Перт хотын “Burswood” задгай театрт гаргахаар төлөвлөсөн бөгөөд орлогыг нь Монголын дауны холбоо болон Австралийн дауны холбоонд хандивлахаар болсон.

Киноны найруулагч, жүжигчин Д.Баттөмөр “Дэлхийн хүмүүс олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл бий. Энэ бол хайр. Ийм л санааг илэрхийлэн үзүүлж буй уран бүтээлийг хуульч О.Алтангэрэл найзтайгаа хамтарч бичсэн. Би энэ киногоо ээждээ зориулж бүтээсэн” хэмээн киноны нээлтийн үеэр хэлсэн юм.

Монгол дахь нээлтээ энэ сарын 24-нд хийсэн “Трио” уран сайхны кино одоогийн байдлаар:

2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал,

2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал,

2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал,

2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал,

2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал,

2022 оны Монтреалийн кино наадмаас “Шилдэг найруулагч” шагнал,

2022 оны Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг “Арт Юнайтэс” кино наадмаас “Шилдэг кино” шагналыг хүртээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...

Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн...

Зайсангийн гүүрийн дам нурууг угсарч эхэллээ

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон...