Хонконгийн алдарт загвар өмсөгчийг хадмууд нь юуны учир зэрлэгээр хөнөөсөн бэ?

Хонконгийн загвар өмсөгч, инфлюнсер Абби Чой энэ сарын 21-нээс хойш  сураггүй алга болоод байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийнхан бүсгүйн толгой, хавирга, үс зэргийг салсан нөхрийнх нь аавын гэрээс олсон билээ. Бүсгүйн толгойг шөлний саванд хийж чанасан  байдалтайгаар хөргөгчнөөс олжээ. Мөн тус гэрээс цахилгаан хөрөө, махны машин болон амь хохирогчийн  бусад эд эрхтэнг олж Хонконг даяар цочирдуулсан аймшигт хэргийн гогцоо тайлагдсан. Ингээд салсан нөхөр Алекс Квон, ах Антони Квон, хадам аав болон ээжийг хүн амины хэрэгт буруутган баривчлаад  байгаа юм.

Хадмууд нь юунаас болж бүсгүйг хөнөөв?

Абби Чой 28 настай бөгөөд дөрвөн хүүхдийн ээж байжээ. Салсан нөхрийн хоёр, одоогийн нөхөртэй суугаад хоёр хүүхэд төрүүлсэн  байна. Салсан нөхөртэйгээ 16 насандаа танилцаж 18 насандаа анхны хүүхдээ төрүүлж байж. Тэд 2015 онд  салсан  ба бүсгүй салсан ч экс нөхөр хадмууддаа санхүүгийн хувьд тусладаг байсан байна. Бүсгүйг мөнгө хөрөнгөнөөс болж хөнөөсөн гэж  цагдаагийнхан үзэж байна. Учир нь  бүсгүй экс хадам аавын нэр дээрх  байрыг зарахаар шийдсэнд өмнөх хадмууд  нь дургүй байжээ. Байр хэдийгээр экс хадам аавын нэр дээр  байдаг ч бүсгүй өөрийн мөнгөөр авсан учир  Хонгконгийн хуулиар  бол Абби зарж борлуулж,  мөнгийг нь өөрөө авах эрхтэй байв. Ингээд гудамжинд гарахаас айсан Квонгийн гэр бүл байрыг зарах  юм бол ална хэмээн  сүрдүүлж байсныг хууль хяналтынхан тогтоосон байна.

Түүнийг алсан алуурчдын нэг нь хадам ах Антони Квон. Антони бүсгүйтэй маш ойр харилцаатай, нэгэн үе хувийн жолооч нь байсан, бас бизнесийн хамтрагч ч байжээ. Тэд хамтдаа ” Bear Bear” нэртэй зуушны газар ажиллуулдаг  байсан бөгөөд хоорондоо  130,000 Хонг Конг долларын гэрээний маргаантай байжээ. 

Антони Квон
Антони Квон талийгчийн хамт

Тэрээр сайхан  сэтгэлтэй, тусч нэгэн байжээ

Абби Хонкогийн тэргүүлэх загвар  өмсөгдийн нэг  бөгөөд  Vogue, Elle, Harper’s Bazaar гэх мэт сэтгүүлийн нүүрэнд гарч байсан эмэгтэй.  2016 онд одоогийн нөхөртэйгээ хуримаа хийсэн бөгөөд хадмууд нь нэлээд  чинээлэг хүмүүс ажээ. Тодруулбал, хадам аав нь Хятад, Япон, Австрали, Сингапурт 156 салбартай томоохон сүлжээ рестораны эзэн бөгөөд загвар өмсөгч бүсгүйд охин шигээ маш дотно ханддаг байсан гэж эх сурвалжууд дурджээ. Ер нь  бол бүсгүй шинэ хадмуудтайгаа маш  сайн харилцаатай байжээ.  Нөхөр Крис Там, эмгэнэлт явдлын дараа эхнэр маань маш  сайхан сэтгэлтэй хүн бүрт л туслаж  явдаг  байсан. Түүнийг надтай учирсанд  би үргэлж баярладаг  байсан гэжээ. Мөн нөхөр нь дөрвөн хүүхдийг салгалгүй бүгдийг нь өсггөнө гэж мэдэгдсэн байна. Аббиг сайхан сэтгэлтэй,  тусч нэгэн байсан тухай эмгэнэлийн үгтэй зурвасыг найзууд болон таньдаг хүмүүс сошлд бичсээр байна.

Бүсгүй хүмүүнлэгийн үйлстэн  байсан  бөгөөд гудамжны гэгдэх нохой муурыг хамгаалж тэжээдэг  байгуулагад хандив өргөдөг, амьтанд хайртай нэгэн байв. Түүнийг амиа алдсаны дараа Амьтан  асрах  байгууллагынхан фэйсбүүк хуудастаа эмгэнэл  илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...