Г.Алтай: Цахим гадаад паспорттой болсноор хилээр саадгүй, шуурхай нэвтрэх олон талын ач холбогдолтой

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Баянгол төвийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Г.Алтайгаас гадаад паспортын үйлчилгээтэй холбоотой асуудлаар тодрууллаа.

– Танай  үйлчилгээний нэгдсэн төв дүүргийн харъяаллаар үйлчилдэг үү?

-Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Баянгол төв / олны хэлж заншсанаар Е-март салбар/ бол 2020 оны 6 дугаар сараас үйл ажиллагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр үзүүлж байна. Манай төв Баянгол дүүргийн 3-р хороололд Солло молл худалдааны төвийн 4 дүгээр давхарт байрладаг учраас иргэд бүртгэлийн үйлчилгээ авахтайгаа зэрэгцээд энд байрлах худалдаа, үйлчилгээний төвөөр давхар үйлчлүүлдэг онцлогтой. Тийм ч учраас манай төвөөр ирж үйлчилгээ авах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бидний бүртгэлийн тоо мэдээнээс тодорхой харагддаг.

Эд хөрөнгийн улсын бүртгэл, иргэний бүртгэл, хуулийн этгээдийн гэсэн гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Гадаад паспортын үйлчилгээ хийгддэг үү.

-Гадаад паспортын үйлчилгээ хийгддэг. Баянгол дүүргийн хэмжээнд гадаад паспортын бүртгэлийн үйлчилгээг манай төв болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн танхимаар үзүүлдэг. Нийслэлийн хэмжээнд Улсын бүртгэлийн хэлтсүүд болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр гадаад паспортын захиалга авч байгаа. Мөн Е-Монголиа цахим сайтаар ч захиалах боломжтой. Е-Монголиа цахим сайтаар захиалахад гадаад паспорт гарах хугацаа нь иргэн биеэр ирж захиалсантай адил.

-Иргэд гадаад паспортоо захиалаад гар дээр автал хэдий хугацаа зарцуулдаг вэ?

-Иргэд гадаад паспортоо захиалснаас хойш ажлын 5 хоногийн дотор гарч байгаа. Энэ нь миний бодлоор харьцангуй хурдан хугацаанд гарч байна гэж боддог. Учир нь би зарим улс орнууд өөрийн иргэддээ гадаад паспортыг хэдий хир хугацаанд гарч байгааг харьцуулж судалж үзсэн. АНУ 4-6 долоо хоног, БНХАУ 15 хоног, Герман 4-6 долоо хоног, БНСУ 4 хоног, Япон 6 хоногт гээд улс орон бүр өөр өөр байгаа, бид өндөр хөгжилтэй орнуудаас ч илүү түргэн шуурхай бүртгэлийн үйлчилгээгээ иргэдэд хүргэж ажиллаж байна гэж харж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд 2020 онд 571867 иргэн, 2021 онд 282227 иргэн, 2022 онд 728638 иргэн гадаад паспорт авсан гэсэн статистик тоо мэдээ гарсан. Энэ бүх ачааллыг манай Бүртгэлийн байгууллагын баг, хамт олон иргэн нэг бүрийн мэдээллийг тулгаж нягталж бүртгэж ажилладаг. Гадаад паспортын бүртгэл нь олон төрлийн бүртгэлийн зөвхөн нэг нь.

-Гадаад паспорт цахим болно гэсэн мэдээ байсан, энэ талаар?

-Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд гишүүн орноор элсэн орсноор Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг Монгол Улсын иргэд ашиглах боломжтой болсон. Цахим гадаад паспорттой болсноор хил гаалиар саадгүй, түргэн шуурхай нэвтрэх олон талын ач холбогдолтой. Цахим паспортыг бид 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож эхэлнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...