Цоохор ирвэс агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүд баригджээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий 2 иргэн цоохор ирвэсний арьс, толгойг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Нэр бүхий 2 иргэн цоохор ирвэсийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс агнаж, түүхий эдийг гадаадын иргэнд өндөр үнээр худалдах зорилгоор худалдан авагч хайж байсан нь тогтоогдсон.

Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм.

Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар цоохор ирвэсийг хүйсээс нь хамаарч 11.200.000-13.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26.000.000 /хорин зургаан сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Ирвэс агнах нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” ГЭМТ ХЭРЭГ юм.

Иймд иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...