Чанаргүй барилгын эзэд хил давахыг завдаж, толгой дараалан баривчлагдаж байна хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 02 сарын 14 12:17 Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьж олон хүний амь нас эрсдэх нөхцөл бүрдүүлсэн барилгын компанийн 163 хүнийг шалгаж байна. Туркийн төрийн мэдлийн Анадолу мэдээллийн агентлагийн мэдээлснээр, мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүсээс наймыг нь баривчилж, 48 хүнийг урьдчилан хорих төвд саатуулж байгаа юм байна. Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг даваа гарагт Диярбакирт ирэх үеэрээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүх бүс нутгийн прокурорын газрууд шүүхийн мөрдөн байцаалт явуулж байна гэж мэдэгджээ. Анадолу агентлагийн мэдээлснээр, Малатья хотын прокурорууд нурсан барилгуудтай холбоотой хэргээр даваа гарагт 31 хүнийг баривчлах тушаал гаргасан байна. Газиантеп мужид сүйрсэн “Emre Apartment”-ын барилгын ахлагч, техникийн төлөөлөгч Назми Тосуныг даваа гарагийн үүрээр Истанбул хотод баривчилжээ. Мөн Адъяаман хотын хэд хэдэн нурсан барилгуудын гүйцэтгэгчийг ням гарагт Истанбулын нисэх онгоцны буудалд тус улсаас гарах гэж байхад нь баривчилжээ. Адъяаман хотод хэд хэдэн барилга барьсан Явуз Каракус болон түүний эхнэр Севилай нарыг цагдан хорьсон бөгөөд тухайн үед хосууд 16 мянган доллар, нэмэлт 20 мянган турк лира биедээ авч явжээ. Сэжигтэн Каракус сэтгүүлчдэд “ Би 44 байшин барьсан. Тэдний дөрөв нь унав. Би бүх зүйлийг дүрмийн дагуу хийсэн ” гэж ярьжээ. Хатай мужид нурсан өндөр зэрэглэлийн орон сууцны “Rönesans Residence”-ийн гүйцэтгэгч Мехмет Яшар Кошкуныг өнгөрсөн бямба гаригт Монтенегро руу зугтахыг завдаж байхад нь холбогдох албаныхан саатуулсан байна.Тэрээр өөрийнх нь барьсан барилга яагаад нурсныг мэдэхгүй, мөн Монтенегро руу нисэх гэсэн нь нурсан барилгатай ямар ч холбоогүй гэжээ. Хатай дахь орон сууцны барилга нь нурсан өөр нэг гүйцэтгэгч Мехмет Эртан Акайг Истанбулын цагдаа нар мөн баривчилсан байна. Газар хөдлөлтийн голомт Газиантепт байрлах Бахарын нурсан орон сууцанд хийсэн шалгалтын явцад гүйцэтгэгчид хайнга хандсан нь тогтоогдсоны дараа гүйцэтгэгч Ибрахим Мустафа Унчуоглуг өнгөрсөн бямба гарагт Истанбул хотод саатуулжээ. Уг барилгыг нурах үед дор хаяж есөн хүн нас барсан байна. Мөн Адана хотод нурсан барилгуудыг барьсан, барилгын компанийн эзэн Хасан Алпаргун өнгөрсөн бямба гаригт Хойд Кипрт саатуулагдсан бөгөөд Аданагийн прокурорууд даваа гарагт мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд 31 хүнийг баривчилжээ. Гүйцэтгэгчдийг саатуулсан нь гамшгийн цар хүрээний хариуцлагыг төрөөс хувь хүнд шилжүүлэх гэсэн Засгийн газраас оролдлого гэж үзэж байгаа талууд ч байгаа юм. өмнөх нийтлэлХайр гэсэн нэртэй найм, Валентин гэсэн нэртэй гурван хүн бийДараагийн нийтлэлБитүүн, шинийн дөрвөний хичээлийг бямба гарагт шилжүүллээ Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн Марафончид өндөр Алтайд ирлээ Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ Холбоотой мэдээбусад мэдээ Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 2025 оны 04 сарын 21 15:01 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсад... Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн 2025 оны 04 сарын 21 12:23 ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад... Марафончид өндөр Алтайд ирлээ 2025 оны 04 сарын 19 18:33 Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар... Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана 2025 оны 04 сарын 18 12:12 Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...