Францад 3000 орчим санваартан, шашны албан тушаалтнууд 200,000 гаруй хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан хэрэг өмнө нь гарч шуугиан болж байсан. Тэгвэл энэ хэргийн дараа буюу 2022 оны нэгдүгээр сараас Португалийн комисс энэ талаар судалгаа явуулж ажиллаж эхэлсэн юм. Комиссын дүгнэлт энэ даваа гарагт гарсан бөгөөд маш аймшигтай тоо тайланд бичигджээ. Тодруулбал, Португалийн Католик сүмийн гишүүн, шүтлэгтэн 4,815 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн аймшигтай тоог Португалийн судалгааны комисс мэдээллээ. Энэ нь сүүлийн 70 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо бөгөөд мөсөн уулын зөвхөн оройн гэж уг асуудлыг судалж буй комиссын тайланд дурджээ.


