Монгол, Катарын хооронд шууд нислэгтэй болно

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Дохагийн чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдоод байна. Тодруулбал, тус компани ЗТХ-ийн сайдын энэ оны 2 дугаар сарын 7-ны өдрийн тушаалаар дээрх чиглэлд нислэг үйлдэх юм.

ЗТХЯ, ИНЕГ-ын төлөөлөгчид 2 дугаар сарын 12-нд Катар улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, хоёр талын агаарын харилцааны талаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Монгол, Катарын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд тохирсон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар боллоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгч нар шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...