Туркт чанаргүй барилгын ажилтай нь холбогдуулан 113 хүнийг баривчлах тушаал гаргав

Туркт болсон газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудын барилгын ажилтай холбогдуулан 113 хүнийг баривчлах тушаал гарсан талаар Туркийн албаны хүмүүс мэдэгдлээ. Туркийн цагдаа нар барилгын гүйцэтгэгчдийг оролцуулаад 12 хүнийг одоогоор баривчилсан байна.
Иргэдийн зүгээс барилгын  чанартай холбоотой гомдол их байгаа бөгөөд чанаргүй барилгын эздэд хатуухан хариуцлага тооцохыг шаардаж байна. 
Туркийн олон шинэ барилгууд авлига, засгийн газрын бодлогоос болж чанар муутай, газар хөдлөлтөд тэсвэргүй, эрсдэлтэй байгааг олон жилийн турш шинжээчид анхааруулсаар иржээ. Засгийн газар барилгын эрчимтэй өсөлтийг дэмжихийн тулд барилгын дүрэм журмыг зөрчиж буй гүйцэтгэгчид өршөөнгүй хандсан,  тэр дундаа газар хөдлөлтөд өртөмтгий бүс нутгуудад хүртэл ийм бодлогоо барьсан нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн байна.  
 Турк, Сирид газар  хөдлөлтийн улмаас нас барсан хүний ​​тоо 34 мянга гаруйд хүрчээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...