Нурангинаас бэлэн мөнгө, үнэт эдлэлийг гарган хүлээлгэн өгчээ

БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө

Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

Аврах багийн эмнэлгийн бүлэг 02 дугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...