Арван жилийн өмнө осолдсон Шумахерын бие одоо ямар байгаа вэ?

“Формула 1” уралдааны домогт тамирчин  Шумахер осолдож комд орсноос хойш яг 10 жил өнгөрөөд  байна. Тэрээр 2023 оны нэгдүгээр сард  54 нас хүрсэн. Өөрөөр хэлбэл түүний 44 наснаас хойших 10 жилийн амьдрал ухаангүй, бусдын  асаргаанд өнгөрсөн. Түүнийг сэргэсэн,  ухаан орсон, сайжирч  байгаа гэх яриа гардаг ч энэ нь нотолгоотой бус. Үнэндээ тэрээр саажилттай, ярьж чадахгүй,  сэргэсэн ч ухаан бүрэн бус, асаргааны хүн болсон гэж эх сурвалжууд ярьжээ. 
Түүний эхнэр Коррина, гэр  бүл нь мэдээллийг маш нууцалдаг бөгөөд олонд дэлгэхийг хүсддэггүй. Ямартай ч Шумахерын гэр  бүлийн сүүлийн үеийн сонин гэвэл тэд Испанид харш худалдан  авч амьдарч буй бөгөөд хүү Мик  Шумахер аавынхаа ажлыг өвлөн уралдаж байгаа.
Шумахерын сайн найз Филиппийн хэлснээр Шумахер сайжирч байгаа ч бүх зүйл тийм ч  амар биш  байгаа ажээ.  Энэ нь маш хэцүү. Тэр ярьж чадахгүй. Тэр над шиг тэргэнцэртэй саажилттай, ой санамж муутай, хэл ярианы бэрхшээлтэй гэж Филипп хэлсэн  байдаг. 
Михайл Шумахерийн хуучин менежер Вилли Веберийн хэлснээр эхнэр Коринна нь Шумахертай уулзах хүсэлтийг хүлээж авдаггүй гэнэ.
Вилли Вебер анхны аварга цол хүртсэнийхээ дурсгалд зориулсан тусгай нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Харамсалтай нь би нөхөн сэргээх эмчилгээнд ямар ахиц дэвшил гаргаж байгааг мэдэхгүй байна. “Би түүний яаж байгааг мэдэхийг хүсч, гарыг нь барих нүүрийг нь илбэхийг хүсч байна. Гэвч харамсалтай нь Коринна үүнийг зөвшөөрдөггүй.  “Тэр намайг боит үнэнийг  олон нийтэд мэдээлнэ гэж айдаг байх” гэж хэлжээ. 

Формула уралдааны экс эзэн Жин Тод ч тэрээр амьд  байгаа нь эхнэрийнх  ач, тэр  бол  гайхалтай эмэгтэй гэж онцолдог ч байдал үнэн  хэрэгтээ сайнгүй байгааг хэлсэн байдаг.

Шумахерын хүү аавтайгаа дахин хэзээ ч ярьж чадахгүй байх вий гэхээс хамгийн их  айдаг гэж хэлсэн байдаг. Ослоос хоййш нөхрийнхөө  биеийн  байдлын  талаар маш  цөөн  үг унагасан эхнэр нь ч бид түүнийгээ,  ослоос өмнөх Шумахерыг маш их  санаж байна гэж Нетфликст өгсөн яриандаа дурдсан юм.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...