Home Онцлох 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт эхэлнэ

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт эхэлнэ

0
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт эхэлнэ

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцох шаардлага үүссэн. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарах шаардлага бий.

Эрүүл мэндийн анхан шатны төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Туршилт амжилттай болбол 30 хлоногийн дараа байнгын ажиллагаанд шилжүүлнэ.

ЭМЯ 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here