Кореа Телеком групп манай улсад эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Кореа Телеком группийн Ерөнхийлөгч Гү Хён Мог хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өндөр төвшинд хүрч, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг дурдлаа. Мөн БНСУ-ын Кореа Телеком групп Монгол Улсад мэдээллийн технологи, харилцаа холбооны дэд бүтэц, эрүүл мэнд, банк санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаад талархлаа илэрхийлээд энэхүү хөрөнгө оруулалт нь хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзсанд Кореа Телеком группийн Ерөнхийлөгч талархал илэрхийлээд манай улсын цахим шилжилтэд хамтарч ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн эрүүл мэндийн орчин үеийн оношилгооны төв байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийхээр судалж буйгаа танилцуулав.

Тус групп өнөөдөр Монгол банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай контент солилцооны чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...