БЗД-ийн Эрүүл мэндийн төв эмч ажилчдынхаа цалинг өнгөрсөн онд нэмжээ. Тодруулбал, нийт эмч, сувилагч, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор үндсэн цалинг 2022 оны 7 дугаар сараас 25-55 хувиар нэмж, 13 дах сарын цалинг бүх ажилчдад олгосон байна. Мөн 5 ажилтанд орон сууцны урьдчилгаа тус бүр 30 сая, 6 ажилтанд орон сууцны урьдчилгаа 10 сая төгрөгний дэмжлэг үзүүлж, гэр хороололд амьдардаг 70 ажилтанд 3 сарын хэрэглээний сайжруулсан түлшний мөнгө олгож, Төрийн сангийн зардлаар үндсэн мэргэжлээр 13 эмчийг сургасан байна.
Энэ нь байгууллагын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг нэмэгдүүлж, ажлаас гарах хөдөлгөөнийг сааруулахад хөшүүрэг болсон бөгөөд 2022 онд ажлын сул орон тоо 105 буюу 31 хувийг эзэлж байсан бол жилийн эцсийн байдлаар 5 хувь болж буурч хүний нөөцийн дутагдлыг эрс бууруулсан байна.
Цаашид нийт ажилчдын үндсэн цалинг тогтвортойгоор нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг өргөн цар хүрээтэй шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах, чадварлаг боловсон хүчнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бодлого барин ажиллаж байгаа юм байна.
Bayrlalaa dargaaa gadaad garay gej baisangaa bolisoon
БЗД ЭМТ дарга Г.Ууганцэцэг эмнэлгийн нийт ажилчдынхаа цалин болоод нийгмийн асуудалд үнэтэй хувь нэмэр оруулж сайн менежмент хийж ажиллаж байгаад баярлалаа
Bayrlalaa dargaa
Маш их баяртай байгаа үнхээр бодитой нэмэгдэж бгаа
БАЯРЛАЛАА
БАЯРЛАЛАА
Tsalin nemegdeed amidralid nemer tustai daixan bna bayrlalaa
Хамт олондоо амжилт хүсье Улам хичээх болноо
Энэ байгууллагад ажиллаад 10 гаруй жил болж байна Анх удаагаа 13 дах сарын цалин авч, нийгмийн асуудлаа доривтой шийдүүлж чадсандаа итгэж өгөхгүй байна.Үнэхээр чадварлаг, сайн менежер, ирээдүйтэй залуу удирдагч Г.Ууганцэцэг даргадаа баярлаад барашгүй.
БЗД ийн эрүүл мэндийн салбарт 2008 оноос хойш ажиллаж байна.Анх удаа 13 дах сарын цалин авлаа. Мөн байрны орон сууцны урьдчилгаа авсандаа туйлын их баяртай байна. Энэ бүхэн сайн удирдагч, менежер хүний ажилчидаа гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл боловуу Иймд Г.Ууганцэцэг даргадаа маш их баярлалаа. Цаашдын ажил амьдрал ирээдүйн карьерт нь өндрөөс өндөр амжилт хүсье.Эмнэлгийн олон ажилчидыг баярлуулж яваа таны ирээдүйн зам нь дардан байгээ
үнэн үнэн цалин бол бусад эмнэлгээс хамаагүй өндөр юм байналээ