Согтуу түшээ Э.Бат-Амгалан гишүүнийг эгүүлэн татъя

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Төрийн ордон, Байнгын хорооны хуралдаан дээр шал согтуу явна. Ховдоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ална аа гэж дөвчигнөж байгаад л танхимаас түшүүлээд гарав. Төрийн байгууллага дотор согтууруулах ундаа хэрэглэх хориотой. Согтуу гишүүн хуулиа ч, ёс зүйгээ ч ноцтой зөрчлөө. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр Төрийн ордон дотор биеэ зөв зохистой авч явах үүрэг хүлээдэг. Ийм балмад явдал өмнө нь ч байсан, одоо ч хэвээр байна.

Олны итгэлийг хүлээж сонгогдсон 76 ингэж л даварч байна. УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад ажилладаг төрийн өндөр албан тушаалтан. Тэр ч утгаараа хуулиа ч, ёс зүйгээ ч өндөр төвшинд мөрдөх журамт үүрэгтэй. Гэтэл хууль батлах ажлаа хийхгүй согтуурхаж, парламентын ардчилал, парламентат ёсыг гутааж явна. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг хамаагүй авирлаж, хуульт ёсыг гутаана гэж эндүүрч болохгүй. Эх нь булингартай бол адаг булингартай гэдэг. Сахилга хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой.

2019 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордон дотор амь насаа алдсан аймшитгтай хэрэг гарсан. Энэ хэргийн учир шалтгааныг өнөөдөр ч эцэслэн тогтоогоогүй байгаа. Тухайн өдөр Төрийн ордон дотор УИХ-ын хэсэг гишүүн архи уусан гэх мэдээлэл байдаг. Төрийн зүтгэлтэн амь насаа учир битүүлгээр алдсан хэрэг явдлыг үүнтэй холбож хардах эрх олон нийтэд бий. Сахилга хариуцлагыг дээд төвшнөөсөө эхлэх ёстой гэдэг үг үнэн л бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг яаралтай эгүүлэн тат. Байдал даамжраад нэгийгээ албал яана???

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...