Эхний 100 автобусыг Эрээн хотод авчирчээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг 2009 оноос хойш шинэчлэлгүй өнөөдрийг хүрчээ. 2023 онд нийтийн тээврийг сайжруулах, парк шинэчлэл, паркийн бүтээн байгуулалтад зориулж улсын төсөвт 340 тэрбум төгрөгийг тусгасан. Албаны эх сурвалжуудын өгсөн мэдээллээр хоёр оны заагт эхний 100 автобусыг БНХАУ-ын Эрээн хотод авчирсан байна. Хилээр нэвтрүүлэх асуудлыг гүйцэтгэгч компани хариуцаж байгаа. Шинэ автобусаа хүлээн авахаар Улаанбаатараас албаны хүмүүс Замын-Үүдийг зорьжээ.

Хоёрдугаар сард дахиад 124 автобус оруулж ирэхээр төлөвлөсөн байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд үйлчилгээнд явуулсаар байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа ажээ. Юутай ч тун удахгүй тусгай захиалгаар үйлдвэрлэсэн шинэ автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарах нь ээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...