Хотын захиргааг Яармаг руу яагаад нүүлгэхгүй байна вэ?

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотын захиргааг Яармагт барьсан шинэ ордон руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газрын 2021 оны 5-р сарын 21-ний хуралдаанаар шийдвэрлэсэн. Харьяа газар, байгууллагуудыг шат дараатай нүүлгэх үүргийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга, хот байгуулалтын сайд нарт үүрэг болгосон байдаг. Ер нь төрийн байгууллагуудыг ээлж дараагаар нийслэлийн төвөөс нүүлгэх бодлогыг Засгийн газраас баримталж буй. Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хотын дарга Д.Сумъяабазар өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй.

Түгжрэлээс үүдэн гарч байгаа шатахуун, цаг хугацааны зардлыг тооцож үзэхэд 2020 онд 2,7 их наяд төгрөг буюу 1 тэрбум ам.долларын алдагдал улсаараа хүлээжээ. Энэ байдлаараа 2025 онд 24,3 их наяд буюу 8,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгааг тухайн үед хэлж байв. Гол автозамуудын даацыг 2010 онтой харьцуулахад 3 дахин хэтэрсэн. Түгжрэлээс үүдэж алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна. Нийслэлийн нэг иргэн өдөрт 2,5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нийслэлийн 3 агентлаг Яармаг руу нүүсэн мэдээтэй. Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Захирагчийн ажлын алба зэрэг гол бүтцүүд төв талбайн баруун талд байрласан хэвээр, ойр хавьд нь түгжирсэн, шамбааралдсан дүр зураг хуучнаараа. Су.Батболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа гэр хороолол бүхий Баянхошуунд барих гэж байсан хотын шинэ захиргааг бэлэн дэд бүтэцтэй Яармаг руу шилжүүлсэн. Үүний гороор Яармагийн түгжрэл утгаа алдсан гэж хэлж болно.

Ханхайсан том ордныг нийслэлийн оршин суугчдаас огт асуухгүйгээр 100 гаруй тэрбум төгрөг зарцуулж барьсан. Яармаг руу нүүлгэх зардал нь гэхэд 1.5 тэрбум төгрөгөөр батлагдсан гэдэг. Засгийн газраас, Ерөнхий сайдаас үүрэг өгөөд байхад нүүхгүй гүрийсээр л сууна. Үүнийг хотын захиргааныхан өөрсдөө төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүсэл эрмэлзлэлгүй гэж ойлгогдохоор байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...