Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга” мөсний фестиваль болно

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Ховд аймагт 2023 оны 1-р сарын 19-22-ны өдрүүдэд “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум, “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээ болно.

Тодруулбал, “Invest Khovd” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь 2023 оны 1-р сарын 19-20-ны өдрүүдэд Ховд хотод болох юм. “Шинэ сэргэлтийн бодлого” болон Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ховд аймагт хөрөнгө оруулалт, чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт буй хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн уулзах тавцанг бий болгож хөгжлийн гарц, шийдлүүдийг хөдөлгөөнд оруулах зорилгоор уг чуулга уулзалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Чуулга уулзалтын үеэр “Хөрөнгө оруулалт Ховд” форум, залуучуудад зориулсан “Unplug–Шинэ үеийн манлайлагчдын цугларалт” арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээний бизнес төвийн нээлт, нийслэл болон Ховд аймгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах уулзалт болох юм.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2023” цас мөсний баяр наадмыг Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор ирэх оны 1-р сарын 21-22-ны өдрүүдэд Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Арга хэмжээний хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, Монгол шагайн наадгай, Мөсний барилдаан, “Ice drift” уралдаан, бүргэдийн үзүүлбэр, “Тэмээчин” тэмцээн, “Адуучин” тэмцээн, “Алтайгаа магтъя” язгуур урлагийн тоглолт, “Олон угсаатны өвлийн гоёл” наадам, морин чарга, чарга тэшүүрийн үйлчилгээ, морь, тэмээ унуулах үйлчилгээ, хоол ундны худалдааны үйлчилгээ зэрэг тэмцээн уралдааныг явуулна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...