М.Энхсайхан: АН-ын хууль ёсны дарга нь С.Эрдэнэ

АН-д эргэн ирж, Улс төрийн зөвлөлийн даргаар сонгогдсон М.Энхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Ардчиллын төлөөх намууд нэгдэхээс өмнө бид хууль, журмыг судалсан. Өнөөдөр манай улсад АН нэртэй ганцхан нам бий. Тэр нь дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны тамга тэмдэгтэй, С.Эрдэнэ гэсэн даргатай.

Манай намд ардчилсан үзэл баримтлалтай гишүүд байгаа учраас хоорондоо маргаантай явдаг. Гэтэл үүнийг олон нийт шинээр нам үүссэн мэтээр харж, ярих нь буруу. Түүнчлэн хяналтын Засгийн газар гэсэн улс төрийн хэлбэр нь дэлхийн 30 гаруй улс оронд хэрэгжиж байна. Гол зорилго нь шийдвэр гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд оршдог.

Ирэх жил АН-ын гишүүд, сэтгүүлч нарын дэмжлэгтэйгээр монголын ардчиллын чанарыг дээшлүүлэхэд хамтран ажиллаж болно гэж үзэж байна. Сөрөг хүчин биднийг юу гэж ч шүүмжилж болно. АН-аас МҮАН итгэл үнэмшлээрээ гараагүй бөгөөд тухайн үед намаас хөөгдсөн. Энэ үйл явдлаас хойш 16 жилийн дараа ардчиллын төлөөх намууд эргэн нийлж, нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг сөрөн зогсохоос өөр аргагүйд хүрлээ” хэмээв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...