Арав хоногт 10 мянган жуулчин авахаар төлөвлөжээ

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан 2023 онд 1 сая жуулчин хүлээн авах том зорилтыг тавьсан. Энэ ажлын хүрээнд хөрш орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа жуулчны улирлыг уртасгах боломжуудыг судлан өвлийн аялал жуулчлалыг дэмжих, бодит ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна. Манай улсад зөвхөн нисэх онгоц, галт тэргээр ирэх урсгалаар жуулчин хүлээж авахаас гадна бусад жижиг хилийн боомтоор дамжуулан автомашинаар хөрш орнуудын хил залгаа бүс нутгуудаас жуулчдыг хүлээн авах бүрэн боломж бололцоо бидэнд байна.

Монголын ресторан зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хил залгаа бүсийн аялал жуулчлалын ажлын хэсгийн ахлагч М.Есөнмөнх хэлэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжилд аялал жуулчлалын салбар чухал нөлөөтэй бөгөөд 1 сая жуулчин хүлээн авах ажлын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжсэн бодит эхлэл, санаачлага болгож “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг зохион байгуулахаар маркетингийн цогц ажлууд хийгээд явж байна.

VISIT MONGOLIA | 2023” ажлын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжсэн бодит эхлэл, санаачлага болгож “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 12 сарын 25-ны өдрөөс 2023 оны 1-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүний тулд бид манай улстай хойд талаар хиллэдэг Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудын жижиг боомтуудаар ОХУ-ын хил орчмын бүс нутгийн оршин суугчдыг шинэ жилийн үеэр монголд аялуулах нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хийж, 12 сарын 25-аас 2023 оны 1 сарын 10-ны өдрүүдэд болох “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 17 зочид буудал, 65 ресторан, 18 баар (паб, караоке), 10 том худалдааны төв, их дэлгүүр, молл, хүнсний дэлгүүрийн 325 нэгж худалдааны дэлгүүр-тасаг, ноолуурын 10 дэлгүүр, электрон барааны 4 дэлгүүрийн 24 салбар, спа (саун, массаж) 4 үйлчилгээний байгууллага, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний 14 компани, шинэ жилийн хөтөлбөр, үзвэр үйлчилгээтэй 14 байгууллага, нийт худалдаа үйлчилгээ, зочлох үйлчилгээний 9 салбарын 176 аж ахуйн нэгж байгууллагуудын 728 үйлчилгээний цэгт 5-50% хүртэлх бодит хямдрал, урамшуулал зарлан хамтран ажиллахаар нэгдэж байна. Энэхүү ажлыг жил болгон уламжлал болгож өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавьж байгаа билээ.

Дэлхийн хамгийн хүйтэн хот ч гэлээ бид үзүүлж харуулах болон алжаал тайлж амрах бүрэн комплекс боломжийг бүрдүүлж чадаж байгаа бөгөөд Азидаа жуулчлалын шинэ өвлийн маршрут болж байгаа юм. Цанын бааз, өвлийн адал явдалт спорт хөтөлбөрүүд, шинэ жилийн гэр бүлийн үзвэрүүд, хямд үнэтэй дэлхийн бренд дэлгүүрүүд, шөнийн залуучуудын шоу цэнгээн, автомашины хямд үнэтэй засварын үйлчилгээ, олон үндэстний хоол үйлчилгээ, галаа түлсэн монгол гэрт хонох, уламжлалт бөө, мөргөлчдийн зан үйл, эзэн Чингис хааны музей болон хамгийн том хөшөө… гээд хөрш их гүрнүүдийн хил залгаа мужуудаас shopping тур хийхээс гадна спорт, адал явдал дүүрэн аялалын хөтөлбөрүүд хүлээж байна. Энэ жил ОХУ-аас гадна зохион байгуулалттай Солонгос, Япон, Тайланд, Тайвань, Германаас жуулчид хүрэлцэн ирж байна. 12 сарын 25-аас эхэлж байгаа өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт манай улсын 10 гаруй боомтоор 7 аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад өдөрт ойролцоогоор нийтдээ 600-800 жуулчид орж ирж байгаа ба 1 сарын 10 гэхэд (нийт 14 хоногт) 10 мянган жуулчин авах төлөвлөгөөтэй.

Хил залгаа урд хөрш хилээ нээх сайхан мэдээтэй байгаа, удахгүй хавар-зунаас урд хөршийн хил залгаа боомтуудаар жуулчин оруулж ирэх ажил эхлүүлэх сайхан боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү ажлаар жил болгон уламжлал болгож өвлийн аялал жуулчлалын дорвитой хөгжүүлэх, ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавьж байгаа ба хавар 5 сарын 1-10 хүртэл 10 хоногийн “ХАВРЫН МАЙН БАЯРУУД” жуулчны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байнагэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэлийн сургалт, бясалгал энэ сарын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

Тайландад суугаа Монгол Элчин сайдын эхнэр О.Л  Бангкок хотын...

Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш...